Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Төрийн ордны “В” танхимд хуралдаж байна. Бүлгийн хуралдаанд МАХН-ын дарга оролцож байгаа төдийгүй Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж буй аж. Энэ асуудалтай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийг бүлгийн хуралдаа оролцуулсан гэх мэдээлэл ч байна. Хуралдаан хаалттай болж буй юм.

Онцлоход, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаа мэдэгдсэн. Үүний дараагаар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдаанаа эхлүүлсэн юм.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж