Агаарын бохирдол хүүхдийн зан төлөвт өөрчлөлт оруулдаг

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдол хүүхдийн зан төлөвт өөрчлөлт оруулдаг

Агаарын бохирдол хүүхдийн зан төлөвт өөрчлөлт оруулдаг

Азийн 150 гаруй эрдэмтэд Улаанбаатарт  өнөөдөр /2019.10.29/ чуулж, агаарын бохирдлыг бууруулахад бүс нутагт хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, туршлагаас хуваалцаж санал солилцож байна. Тус хурал хоёр өдөр үргэлжлэх юм. Агаарын бохирдол нь жирэмсэн эхчүүд, зулбах, жин багатай төрөх, хатгалгаа, гуурсан хоолойн үрэвслээр өвдөх зэрэг олон эрсдэл адгуулж байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд тодорхой дурдсан байдаг.

Харин хүүхэд эрүүл төрсөн ч төрсөн цагаасаа эхлэн агаарын бохирдолд өртсөнөөр тархины үйл ажиллагаа нь саатаж, анхаарал төвлөрөх чадвар нь суларч, зан төлөв нь өөрчлөгдөх улмаар оюуны хөгжил, боловсрол эзэмших чадвар буурах зэрэг магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна. Тиймээс ямар агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохимжтой талаарх асуудал Азийн орнуудад хурцаар тавигдаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулахад нэлээд хугацаа шаардлагатай. Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд илүү зоригтой, бодитой алхам хийх шаардлагатай гэдгийг хуралд оролцогчид тэмдэглэсэн юм.

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад байгаль орчин, эрчим хүч, боловсрол, барилга, хот байгуулалт, ялангуяа аймаг, нийслэлийн удирдлагууд, иргэдийн оролцоо нэн чухал байгааг онцолсон юм.

Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Кари Хулшоф  “Бид илүү зоригтой, бодитой алхам хийх ёстой. Бүх цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдийн агаарын чанарыг сайжруулах хэрэгтэй. Байгууллагын дотоод агаарын бохирдлыг багасгаж, чийгшил, нүүрстөрөгчийн дутуу ислийн түвшинг хэвийн хэмжээнд байлгаж, өвчин тархахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Агаар сэлгэлтийг зайлшгүй хангаж, ялангуяа шинээр баригдаж байгаа барилгуудад энэ стандартыг хангахыг шаардах хэрэгтэй. Энэ нь барилгын зардлыг таван хувиар нэмэх хэдий ч эрүүл мэндийн үр өгөөжтэй харьцуулахад бага тоо.  Иймд эрүүл мэнд, боловсрол, сангийн  яамд болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг хөгжлийн түнш байгууллагууд хамтран энэ бүхнийг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж