Нислэгийн тийз аваад Turkish Airlines-ийн нислэгт үнэгүй нисэх сугалааны азтан болоорой

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Нислэгийн тийз аваад Turkish Airlines-ийн нислэгт үнэгүй нисэх сугалааны азтан болоорой

Нислэгийн тийз аваад Turkish Airlines-ийн нислэгт үнэгүй нисэх сугалааны азтан болоорой

“Эйр Транс” компанийн 10.14-11.10- өдрийг дуустал Худалдан авалтыг урамшуулах Сугалаат аяныг зарлаж, амжилттай үргэлжилж байна. Та “Эйр Транс” компанийн өөрт хамгийн ойр байрлах салбаараас Turkish Airlines нислэгийн тийзээ хямдралтай үнээр аваад давхар сугалаанд оролцох боломжтой. Мөн энэхүү сугалаат сарын хүрээнд цахим хуудсаараа дамжуулан уралдаан тэмцээнийг зохиож байгаа бөгөөд гэнэтийн азтан тодруулж гарын бэлгээр урамшуулж байна. https://www.facebook.com/airtransofficial/

Салбартаа анхдагч 22 жилийн түүхтэй “Эйр Транс” ХХК нислэгийн тийз худалдан авсан хүн бүртээ хөнгөлөлтын картаар урамшуулж, худалдан авалт бүрээс хөнгөлөлтийг насан туршдаа эдлэх боломжтой болж байгаа юм. Мөн Turkish Airlines-ийн miles & smiles картыг давхар нээж өгөх ба тус картаараа маш олон давхар бэлгийн эзэн болох боломжтой. Жишээ нь:  Зочид буудалд үнэгүй буух, үнэгүй рестораны эрх хожих, суудлын ангилал ахиулах, 500 000 мило нэмэх гэх мэт гэнэтийн шагнал урамшуулал дэлхий даяар явагдаж байгаа. Нислэгийн тийзээ авч азтан болохоос гадна гадаадад аялаж явах үедээ ч азтан болох боломжтой юм.

Аялагчдынхаа ая тухыг хангахын тулд таны нислэг хойшлоглсон, нисэх боломжгүй болсон, цаг агаарын хүндрэл, нислэгийн цаг өөрчлөгдсөн гэх мэт үйлчлүүлэгчид холбоотой бүхий л асуудлаараа 24/7 цагаар “Эйр Транс” ХХК нислэгийн тийз захиалан авсан захиалга хүлээн авагчдаа хандан асуудлаа шийдүүлэх бүрэн боломжтой.

Хүүхэдтэй зорчих, амьтан авч явах, нярай зорчигч, жирэмсэн зорчигч, эрүүл мэндийн асуудалтай зорчигч зэргээс гадна нислэгийн үед гардаг асуудлууд болох ачаа тээш илүүдэх, тээшээ алдах, интернэтгүй холбоо барих хүнгүй байх, төөрөх зэргийг бүхий л асуудлуудыг шийдэх итгэлт туслах тань байсаар ирсэн.

Бид аяллын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Цагдаагийн Ерөнхий газар нартай хамтран аяллыг илүү хялбар, хариуцлагатай, эрсдэлгүй болгох нийт хүндэт үйлчлүүлэгчидээ соёлжуулах, мэдээлэлжүүлэх ажлыг шат дараалалтай хийж байна.

“Хариуцлагатай аялцгаая” аянд нэгдэж үйлчлүүлэгч бүхэнд хариуцлагатай, эрсдэлгүй аяллаар хангах нь компанийн зорилго юм. Аялал бүхэнд тань амжилт дагуулах болтугай. Ташрамд дуулгахад Turkish Airlines нь 2020 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн Илүү Том, Илүү тухтай, Илүү хурдан Boeing A300-200 маркын онгоцооор / замдаа зогсолтгүй/ шууд нислэгтэй болж байгааг дуулгахад таатай байна.

Та нислэгийн найдвартай туслахтай болж, хямдрал урамшуулалд хамрагдаж, нислэгийн болон аяллын мэдээ мэдээллийг 33 33 33 дугаараас лавлан аваарай. Бид таны итгэлт түнш байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж