Хятадын иргэн 24 настай Эрик Цэ Хонг "Конгод Сино Биофармаситикал" гэх компани эзэмшдэг эцэг эхээсээ 3.8 тэрбум долларын хөрөнгө бэлгэнд авснаар дэлхийн толгой баячуудын эгнээнд элслээ.
Эцэг эхийнхээ компанид жилийн өмнөөс ажиллаж Цэгийн хичээл зүтгэлийг үнэлж ийнхүү шагнажээ. Шагнал нь компанийн эд хөрөнгийн тавны нэг болох бөгөөд гүйцэтгэх захирлын суудал ажээ.
Цэ нь Сиэтлд Цэ Пин болон Чэн Чэн Линий хүү болон төрсөн бөгөөд дээрээ нэг эгчтэй гэнэ. Эгч Треза нь компаны 11 хувь буюу 1.96 тэрбум долларын хөрөнгийг эзэмшдэг, ээжийнхээ дор удирдах албан тушаалын ажил эрхэлдэг гэнэ.
Эрик Цэ ийнхүү Форбес сэтгүүлийн хамгийн баян хүмүүсийн 546-д жагсах болжээ.
Эрик Цэ Пэнсилваны их сургуулийн Вартон сургуульд санхүүгийн эрдмийн зэрэг хамгаалсан гэнэ. Мөн түүний инстаграмд Рианна, Белла Хадид, Яао Мин, Монаккогийн гүнж Чарлин нартай даруулсан зургууд байдаг гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: nextshark.com
Холбоотой мэдээ