МҮОХ-г Н.Түвшинбаяр, Д.Дагвадорж нарт авч өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

МҮОХ-г Н.Түвшинбаяр, Д.Дагвадорж нарт авч өгөх үү?

МҮОХ-г Н.Түвшинбаяр, Д.Дагвадорж нарт авч өгөх үү?

Монголын үндэсний олимпийн хороог булаацалдсан хэрүүл хөшигний цаана үргэлжилж, улстөрчдийн хэн нь энэ хороог атгах асуудал далд улам хурцдаж байгаа сурагтай.  Энэ сарын 3-нд МҮОХ-ын ерөнхийлөгч  Д.Загдсүрэн үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн юм. Тэрбээр 2001 оноос эхлэн 18 жил тус хороог удирдаж явсан байдаг.  Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх болсон  Д.Загдсүрэнгийн хүсэлтийг МҮОХ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд ажил үүргийг нь тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулжээ.  Б.Баттүшиг нь УИХ-ын гишүүн С.Батболдын хүү юм.

МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн тов албан ёсоор зарлагдаагүй ч, ямартай ч энэ сарын 23-нд тус хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж , ээжит бус гишүүдийн хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 28-ны өдөр "Чингис" зочид буудалд хийхээр товложээ. Энэ хурлаар МҮОХ-ын ерөнхийлөгчийг сонгох асуудал яригдаж магадгүй гэсэн хүлээлт спортынхон дунд байна.

Уг албан тушаалд өөрсдийн хүнээ томилуулахаар улстөрчид шахаа, шантаажаа хэдийн хийж эхэлсэн бололтой.   Олон жил ажлаа өгөхгүй гэж гүрийж суусан Д.Загдсүрэн гэнэт эрүүл мэндийн шалтаг тоочих болсон нь учиртай гэнэ. Түүнийг шахалтанд орсон гэж тус хорооныхон үзэж байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа өгөхийг шаардсан, үгүй бол идэж уусан асуудлыг нь дэлгэнэ гэсэн сонголтыг түүнд өгсөн гэх яриа ч байна.

Түүний оронд  Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг уг албан тушаал томилох сонирхол Ерөнхийлөгч Х.Баттулгад байгаа  албан бус мэдээлэл ч сонсогдож байна.  Мөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг Асашёрюү Д.Дагвадорж авах тохиролцоо улс төрийн дээд түвшинд хийгдсэн гэх  хардлага тус хорооныхон дунд таржээ.   Сонирхуулахад, Х.Баттулга  Ерөнхийлөгч болоогүй байхдаа, 2017 онд  тус хорооны дэд ерөнхийлөгчид өрсөлдөж байсан билээ.

МҮОХ-нд бүртгэлтэй 69 спортын холбоод байдаг. МҮОХ-ны дэргэд Допингийн эсрэг үндэсний төв ажилладаг.

Б.БУЯН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж