С.Амарсайхан: Аэро, Майдар зэрэг хотыг хөгжүүлнэ | News.MN

С.Амарсайхан: Аэро, Майдар зэрэг хотыг хөгжүүлнэ

С.Амарсайхан: Аэро, Майдар зэрэг хотыг хөгжүүлнэ

Тэртээ 1924 оны 10 сарын 29-ний өдрийн БНМАУ-ын анхдугаар их хуралдаанаар хуучин Нийслэл хүрээ хэмээх нэрийг халж, БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хэмээх ардын хувьсгалын шинэ цагийн нөхцөлд тохируулан нэрлэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Тэгвэл  Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар хот  маань өнөөдөр /2019.10.29/  380 нас зооглож байна. Энэхүү баярыг  тохиолдуулан “Хангарьд”  ордонд хүндэтгэлийн хурал боллоо.  Хурлын арга хэмжээ Төрийн дууллаа эгшиглүүлсээр эхлэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ дарга Р.Дагва иргэддээ Улаанбаатар хотыг үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ. 

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖҮҮЛЭХ ИХ ҮЙЛ ХЭРЭГТ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ИДЭВХ ОРОЛЦОО ЮУ ЮУНААС ЧУХАЛ

Тэрбээр хэлсэн үгэндээ  “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1639 онд Халхын ноёд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн “Гэгээн” цол өргөж, Ширээт цагаан нуур хэмээх газар орд өргөө босгосон үйл явдлаар Улаанбаатар хотын тулгийн чулуу хэмээгдэх болжээ.

Өргөө 1639 оноос хойш нийт 28 удаа буурь сэлгэсэн бөгөөд одоогийн оршин буй газар буюу Туул голын хөвөөнд 1778 онд суурьшжээ. Богд Хаант Монгол улсын үед Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж, Гандан, Зүүн хүрээ, Дамбадаржаа хийд, Баруун, Зүүн дамнуургачин, Маймаа хот, Консулын дэнж, Хүрээ харчуул, Хороо харчуул хэмээн хуваагддаг байв. Улмаар 1924 оны 10 дугаар сарын 29-ний Улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг БНМАУ-ын нийслэл хот хэмээн зарлаж дорно дахинаа ардын хувьсгалын оч нөлөөг дэлгэрүүлэхийн бэлгэ тэмдэг болгон нэрийг Улаанбаатар хот хэмээн тогтжээ.

Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон нийслэлийн хөгжүүлэх их үйл хэрэгт нийслэлчүүдийн идэвх оролцоо юу юунаас чухал. НИТХ  аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа олон нийтийн болон, эрдэмтэн судлаачдын санал бодлыг  сонсож иргэдэд  тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх бодлого барин ажиллаж ирлээ.

Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ  эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, хүнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрхээр ажиллахыг бид зорин хичээж байна. 2019 оны аравдугаар сарын байдлаар Нийслэлийн хөгжлийн төлөө НИТХ-ын ээлжит хуралдаан арван удаа, ээлжит бус хуралдаан хоёр удаа хуралджээ. Харин иргэдийн төлөөлөгчдийн хурлын  тэргүүлэгчдийн хуралдаан   28 удаа хуралдаж бодлого шийдвэрээ гаргасан байна.

Бид нийслэлийн түүхт ойг тэмдэглэхдээ хийсэн бүтээснээ иргэддээ танилцуулж үнэлүүлж, дүгнүүлэн цаашдаа нийслэлийн хөгжлийн төлөөх бодлогоо гаргаж ажиллах учиртай юм” гэлээ.

АГААРЫН БОХИРДОЛ БУУРЧ БАЙГААГ ТА БИД МЭДЭЖ БАЙГАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хуралд хүрэлцэн ирсэн хүмүүс болон иргэддээ хандаж мэндчилгээ хүргэлээ.

“Сүүлийн 30 гаруй жил бидэнд алдаж оносон зүйл цөөнгүй. Асуудлын алдааг харж шалтаглан тоочиж суухаас илүүтэй шийдэл гарцыг олж урагшлан хөгжих нь бидний эрхэм зорилго юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цаг ямагт хамтран ажиллаж байгаа иргэддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Нийслэлийн засаг даргаас хотын бодлогыг тодорхойлохдоо хүн орчин төлөвлөлт буюу хүн төвтэй бодлого, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжлийн бодлогын концепцыг боловсруулан ажиллаж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хот хэрэгжүүлж ажиллаж эрсдэл, алдаа оноотой замыг туулж байгаа хэдий ч тодорхой хувиар агаарын бохирдол буурч байгааг та бид мэдэж байгаа. Иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй урт хугацааны зээлд хамруулан Засгийн газар, нийслэлээс төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хамруулж түрээслэх, түрээслээд өмчлөх зэрэг ажлууд ид өрнөж байна.

Энэ төслийн хүрээнд эхний шатанд 55 мянган айл өрхийг орон сууцаар хангахаар нийслэлийн удирдлагууд холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгааг дурдахад  таатай байна. Түүнчлэн УИХ-аар 10 мянган айлын орлогод нийцсэн орон сууцыг барьж байгуулах төсөв санхүүжилтээ батлуулан ирэх хавар эхний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж дэд бүтэц, эмнэлэг сургууль цэцэрлэгийн асуудлыг цогцоор нь шийдэх бүтээн байгуулалт өрнөхөд ойрхон байна.

Мөн  Аэро,  Майдар сити, Налайх Багануур Багахангай зэрэг дагуул  хотуудыг бие даан хөгжүүлэх замаар нийслэлийн өмнө тулгамдсан олон хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд бодитойгоор шийдвэрлэх боломжтой” гэв.

ҮЕ,ҮЕИЙН УДИРДЛАГУУДЫГ 380 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНАЛАА

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын даргаар ажиллаж байсан үе, үеийн удирдлагууд болох,

  • 1990-1991 онд Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр  нарийн бичгийн дарга, Ардын хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан Л.Лантуу,
  • 1991-1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын  хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан О.Амархүү,
  • 1990-1996 онд  НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ж.Ядамсүрэн,
  • 1992-1996 онд нийслэлийн засаг даргаар 1996-2000 онд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Баасанжав,
  • 2000-2004 онд НИТХ-ын даргаар 2007-2008 онд нийслэлийн засаг даргаар 2008-2012 онд НИТХ-ын  даргаар ажиллаж байсан Т.Билэгт,
  •  2005-2007 онд Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр,
  • 2004-2007 онд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормаа нарыг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүндэт медалиар шагналаа.

Э.БУРАМ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-29 150.129.143.247

агаарын галт тэгрэг билүү газар доогуур явдаг галт тэрэг хоёрын аль нь хямд гэлээ

Avatar

Зочин 2019-10-29 202.126.89.89

Maidar hot gej tvbd soliorol !

Avatar

Зочин 2019-10-29 85.62.234.233

ӨРНИЙ УЛААН ТУЛАМНУУД БАЙЖ 👹 ЯМАР ЭЛЭНЦЭГЭЭРЭЭ ТААХАЛЗААД БАЙГАА ЮМ БЭ

Avatar

654654 2019-10-29 202.21.108.231

хойтон зун болтол хөгжүүлж чадхийму? сонгуулиар гараачү үгүйчү?

Avatar

Зочин 2019-10-29 202.126.89.224

Согтуу хүн шиг солиорох юм аа.Майдар нэртэй бурхан Монголд ямар ч хамаагүй шүү.Монгол уруудан доройтоход хүргэсэн нэгэн хүчин зүйл нь буддизм.Түүхээ судлаад Майдар төслөө эргэж харвал яасан юм вэ

Avatar

Зочин 2019-10-29 66.181.178.50

60 тэрбумынхан шагнагдаад эхэллээ дээ хөөрхий.

Avatar

Зочин 2019-10-29 192.82.69.77

Ямар хачин нэртэй хотууд бэ?! Эхлээд Улаанбаатараа цэгцлье. Налайхын зам олгосон замбараагуй газар, хашаа, Тэрэлжийн зам дагуу " чимээгуй хот" -с эхлээч!

Avatar

жабаа 2019-10-29 202.21.108.231

Турар Рыскулов гэдг Казаах хүний өгсөн Улаанбаатар гж нэр нээрэ сайхан штэ. цаан н Улаан Үд гээд бас нэг ихэр нэртэй хот бна

Avatar

ZOCH 2019-10-29 103.57.92.13

Hyataduudad 30 honogiin viz ugnu genee !!!! Bid sunuj b.na.Haramsaltai

Avatar

Зочин 2019-10-29 66.181.177.49

Хот амьд байлгахын тулд ажлын байр хамгийн чухал. Энэ шинэ хотууддаа ажлын байр бий болгох хэрэгтэй. Хамгийн амар нь ЗГ, яамдуудыг нүүлгэхэд нэлээн хүн дагаж нүүнэ. Мөн төр хүчээр бүх их сургуулиудыг гаргаж болно. Бусад хувийн хэвшил тийм амар нүүхгүй

Avatar

Зочин 2019-10-29 203.91.115.56

Элэнцгийн майдар хот вэ. Зүгээр Монгол нэр байж болохгүй юу.

Avatar

Зочин 2019-10-29 66.181.177.49

Хятадууд Ордос хотыг 2,7 тэрбум доллараар барьж босгосон. 1 сая хүн амьдрах хот гэсэн. Одоогоор хоосон байна. Хот босгое гэж байгаа бол хятадуудаар босгуулж болох юм. Хятадууд Анголд бас нефтэнд төлөх мөнгөнд нь 300,000 хүн амьдрах хотыг 3 жилд босгоод өгсөн

Avatar

Зочин 2019-10-29 122.201.26.237

17 тэрбумаар бурханы тавхайг 10 жил босгосон улс хот болгоход өдий байна даа. Женко 800 тэрбумаар шороо овоолдог юм чинь хот босгоход Монгол улсын төсөв ч хүрэхгүй.

Avatar

т1 2019-10-29 66.181.166.196

т1гт

Avatar

Зочин 2019-10-29 103.80.211.152

Женкогийн Майдарын бас яаж мартахав

Avatar

Зочин 2019-10-29 202.9.43.191

barigdsan hoino ni ochij amidarna gej hashgirav ta nar muulj muulchihaad

Avatar

Зочин 2019-10-29 192.82.78.60

chi ene nasandaa ochood amidarchihaarai haha

Avatar

Зочин 2019-10-29 150.129.142.93

Яанааа хэдхэн хоногт агаарын автуустай соронзон митроотой одоо бас майдааар эхо хоттой болчихлоо кккз согтуу байсан бол итгэхээр л бна

Avatar

Зочин 2019-10-29 202.179.27.142

худлаа шаалтуурдах нь яасан их болж байнаа

Avatar

Зочин 2019-10-29 202.126.89.6

Хотынхоо үзэл сурталжсан оросуудын өгсөн нэрийг солих хэрэгтэй бн.Женкогийн хандив гуйлга гуйж барьж бгаа Майдар хот нь хөшөөний 2 хөлийг 17 тэрбумаар бариад зогссон бн.Аудит орвол элгийн юм гарна.хотын хөрөнгийг ийм юманд зарвал Амаосайхан хоосон толгой дээлээ нөмрөх ажил гарна.үгүй бол женкогийн алиалагч болно.

Avatar

65654 2019-10-29 202.21.108.231

орос биш Тураар Рыскулов гж хасаг/ казаах хүн УЛААНБААТАР ГЖ НЭРИЙГ ӨГСИЙМАА.

Avatar

ИРГЭН 2019-10-29 66.181.165.246

4 УУЛЫН ДУНД БАЙГАА ГАНЦ ХОТОО ЯНЗАЛЖ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН ОЛОН ЮМ СОЛИОРДОГ ЮМ БЭ?

Avatar

зочин 2019-10-29 202.131.227.30

Ямар 20 сая хүнтэй биш хотын зах руугаа хотоо хөгжүүлбэл дээр л дээ Тэр Майдар хотод чинь хэн ч очихгүй л дээ хол байна

Avatar

yu vd 2019-10-29 66.181.161.9

Yun maidar hot ve?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж