Брексит 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хойшиллоо | News.MN

Брексит 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Брексит 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хойшиллоо

Брексит 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хойшиллоо

Их Британийг Европын холбооноос гаргах үйл явц буюу Брекситийг /Brexit/ 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хойшлуулах шийдвэрийг  гаргалаа. Энэ шийдвэрийг батлахаас өмнө Их Британи энэ долоо хоногийн Пүрэв гаригт /2019.10.31/ ЕХ-ноос гарахаар төлөвлөж байсан юм.

Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Тускийн мэдэгдсэнээр дээрх хугацааг уян хатан байхаар шийдвэрлэсэн бөгөөд хэрэв Их Британийн парламент гэрээг баталсан тохиолдолд заавал нэгдүгээр сарын 31 гэлтгүй түүнээс өмнө ч ЕХ-ноос гарах боломжтой аж.

Их Британид ирэх арванхоёрдугаар сарын 12-нд бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах тухай Ерөнхий сайд Борис Жонсоны хүсэлтийн талаар парламентын гишүүдийн дунд санал хураалт явуулахаар бэлтгэж юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж