Их Британийг Европын холбооноос гаргах үйл явц буюу Брекситийг /Brexit/ 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэрийг батлахаас өмнө Их Британи энэ долоо хоногийн Пүрэв гаригт /2019.10.31/ ЕХ-ноос гарахаар төлөвлөж байсан юм.
Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Тускийн мэдэгдсэнээр дээрх хугацааг уян хатан байхаар шийдвэрлэсэн бөгөөд хэрэв Их Британийн парламент гэрээг баталсан тохиолдолд заавал нэгдүгээр сарын 31 гэлтгүй түүнээс өмнө ч ЕХ-ноос гарах боломжтой аж.
Их Британид ирэх арванхоёрдугаар сарын 12-нд бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах тухай Ерөнхий сайд Борис Жонсоны хүсэлтийн талаар парламентын гишүүдийн дунд санал хураалт явуулахаар бэлтгэж юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ