"Харанга" хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.10.29/ зарлиг гаргаж, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Тэдний гавъяатын тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд гардуулсан юм. Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон "Харанга"-ын салшгүй нэг хэсэг болох Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарын урлагт 40 гаруй жил зүтгэсэн. Тус хамтлаг аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт 30 жилийнхээ ойг "Харанга"-ын фэнүүд, үзэгч сонсогчид болон урлагийн салбарынхантайгаа хамт тэмдэглэсэн юм.
А.СҮРЭН
Зочин 2019-10-29 112.187.29.186
Аугаа рок ийн баатрууд , баяр хургэе.
Зочин 2019-10-29 49.0.213.33
Баяр хүргэе
Tsog fan 2019-10-29 103.99.103.99
Харанга хамтлагийнханд баяр хүргэе, 40 жил урлагтаа зүтгэж, тэр тусмаа РОК-тоо үнэнч байна гэдэг гайхамшигтай, хамтлагийнхан 80%-нь дууны шүлэг, ая бичдэг, 60%-нь дуулдаг, 20% нь зүрхний хэмнэл цохилт гээд , дахин давтагдахгүй Mongol Legend Rock band. Бүгдэд нь эрүүл энх, уран бүтээлийн арвин их амжилт хүсье