"Харанга" хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.10.29/ зарлиг гаргаж, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Тэдний гавъяатын тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд гардуулсан юм. Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон "Харанга"-ын салшгүй нэг хэсэг болох Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарын урлагт 40 гаруй жил зүтгэсэн. Тус хамтлаг аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт 30 жилийнхээ ойг "Харанга"-ын фэнүүд, үзэгч сонсогчид болон урлагийн салбарынхантайгаа хамт тэмдэглэсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ