Парис хотноо талбайн теннисний шилдэг мастерууд цугларлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Парис хотноо талбайн теннисний шилдэг мастерууд цугларлаа

Парис хотноо талбайн теннисний шилдэг мастерууд цугларлаа

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны сүүлийн АТР Мастерс тэмцээн Францын нийслэл Парис хотноо эхлэж байна. “Accor Hotels Arena” ордонд явагдах Парис Мастерс тэмцээн нь 4.8 сая еврогийн шагналын сантай бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлбэл 995.7 мянга, хос төрөлд түрүүлбэл 289.6 мянган еврогийн шагнал хүртэх ба чансааны 1000 оноог авна.

АТР Мастерс тэмцээн бол Их Дуулга тэмцээний дараа орох өндөр чансаатай тэмцээн бөгөөд жилд зохиогддог 9 Мастерс тэмцээний оны сүүлийнх нь Парис Мастерс юм.

1968 оноос эхлэлтэй тус тэмцээнд энэ цаг үеийн шилдгүүдээс Н.Жокович 4, Р.Федерер 1 удаа түрүүлсэн бол Р.Надал хараахан түрүүлж үзээгүй байна. Өнгөрсөн улиралд Оросын залуу теннисчин К.Хачанов алдарт Н.Жоковичийг хожиж тэмцээний анхны Мастерс тэмцээний цомоо өргөж байсан.

Хамгийн сүүлийн мэдээгээр Швейцарын ахмад теннисчин Р.Федерер бэртлийн улмаас тэмцээнийг орхиод байна. Испани эр Р.Надал тэмцээний гол фаворит байх учиртай. Яагаад гэвэл түүнд Парис мастерс тэмцээний цом байхгүй. Түүний араас Н.Жокович болон “Их гурвал”-г залган гарч ирж буй Д.Медведев, К.Хачанов, Д.Дим, А.Зверев, С.Циципас, М.Берреттини нар тэмцээний аваргын төлөө гол өрсөлдөөн үзүүлнэ.

 Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж