Ц.Нямдоржийг муухай гэж хэлвэл хавчлагад өртдөг болчихлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг муухай гэж хэлвэл хавчлагад өртдөг болчихлоо

Ц.Нямдоржийг муухай гэж хэлвэл хавчлагад өртдөг болчихлоо

Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага болон хуульчдын төлөөлөл өнөөдөр /2019.10.29/ Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.


Ц.Наранцэцэг хуульч “Аль нэг засаг нь гарахаараа нөгөө намаа намнадаг байдал бий болчихлоо. Авлига хээл хахууль хэрээс хэтэрч байна. Том албан тушаалтан хөөн хэлэлцэх хугацаагаар халхавчлан хэргээ хэрэгсэхгүй болгож байна. Авлигын хэргүүд огт шалгагдахгүй царцаадаг байдалтай явж ирлээ. Шударга бус явдал хэн бүхний нүдэнд ил байна.

Албан тушаалын “ченжүүд” бий боллоо. Энэ бүхнийг таслан зогсоох, зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Үүнтэй хуульч өмгөөлөгчид тэмцэхгүй бол хэн тэмцэх вэ. Жишээ дурдахад Т.Энхсайхан гэх эмэгтэй бий. Энэ зунжингаа хууль зүйн яамны гадна халуунд халж, хүйтнийг халшрахгүйгээр жагссан. Энэ эмэгтэйн амьдралд шударга бус явдал тохиолдож байгаатай хэзээ ч эвлэхгүй" гэлээ.

Иргэний шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Ц.Нямдорж гэдэг хүнтэй би сүүлийн арав гаруй жил тэмцэж байна. Хүн болгон Ц.Нямдоржийг хэн гэдгийг мэднэ. Өөрийнхөө байгуулсан нийгмийг ,би мафитай тэмцэж байгаа, би бууж өгөх юм бол монголын ард түмэн бууж өгсөн болно, гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Хууль зүйн сайд Ц.Нямдорж 27 жил тасралтгүй УИХ-ын гишүүн байсан, Монгол Улсын гавьяат хуульч хүн. Тэрбээр саяхан мафи байгаа гэдгийг албан ёсоор зарлачихлаа.

Ц.Нямдорж бол болохоо байсан хүн. Өөрийнхөн эсрэг үг хэлсэн болгоныг мөшгөж мөрдүүлж доромжлуулдаг. Ц.Нямдоржийг муухай гэж хэлсэн хүн болгон цагдаа шүүхийн хавчлагад өртдөг болсон. Ц.Нямдорж гэдэг бурхан байхгүй. Бид туушдаа тэмцэнэ. Өлсөх ёстой бол өлсөнө. Хүн болгонд шүүх хууль хяналтын байгууллага хамаатай. Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг хулгайч нар хуваагаад идэж байхад хууль хяналтынхны үр дүн гарахгүй байна. Авлигын гэмт хэрэгтэй яагаад тэмцэж чадахгүй байна вэ гэдэг Монгол Улсын тулгамдсан асуудал болчхоод байна. Ц.Нямдорж сайн хүн үү муу хүн үү гэдэгт маргалдахаа больё. Ц.Нямдорж өөрийнхөө нэр холбогдсон хэргээ шалгуулчих л даа” гэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж