Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зорилго бүхий "Эвсэл" байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зорилго бүхий "Эвсэл" байгуулна

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зорилго бүхий "Эвсэл" байгуулна

Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр “Улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын хурлын танхимд зохион байгуулж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зорилго бүхий эмэгтэйчүүдийн эвсэл байгуулахаар боллоо.

Тус хэлэлцүүлэгт парламентад суудалтай МАХН, МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд, Сонгуулийн ерөнхий хороо, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсоноос гадна УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны тэргүүн Д.Сарангэрэл оролцсон юм.

Хэлэлцүүлэгт оролцсон эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүд улс төрөөс илүү үр хүүхэд, эх орныхоо төлөө эвлэлдэн нэгдэж, нэг зорилго, чиглэлийн төлөө хамтдаа зүтгэх нь зүйтэй. Хэрэв тэгж чадвал Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн квотын асуудлыг нэмэгдүүлэхэд түлхэц болно хэмээн онцоллоо.

Мөн аль ч улс төрийн хүчинд эмэгтэйчүүд нэг мессеж өгч, том асуудал ярих нь чухал бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах  бол 21-р зууны хөгжлийн арга зүй юм гэдэгт санал нэгдлээ.

Хэлэлцүүлгийн үеэр МЭХ-ны хүндэт ерөнхийлөгч, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө "Бидэнд Монгол эмэгтэй хүний эрх ашиг гэсэн ганц л зүйл бий. Иймд эмэгтэйчүүдийн хөдөлгөөний эв нэгдлийн асуудал чухал юм. Гэр бүл дэх шийдвэрийн 80 орчим хувийг эмэгтэйчүүд гаргадаг. Эмэгтэйчүүд улс төрд амжилт гаргахад гэр бүлийн дэмжлэг, улс төрийн ажлын туршлага, хөрөнгийн асуудал бэрхшээл болдог гэсэн олон улсын судалгаа байна. Тиймээс эмэгтэй хүн улс төрд өрсөлдөхөд төрөөс санхүүжүүлдэг байх хэрэгтэй" гэв.

НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Нацагдолгор "МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит чуулган саяхан болсон. Тус чуулганаар бид шинэ тэргүүнээ сонгож, дүрмийн өөрчлөлт хийсэн. Манай намын 52 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл гишүүн нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй байсан. Тиймээс бүртгэлжүүлж, эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулна. Мөн аймаг, нийслэл дэх эмэгтэйчүүдийн квотыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Дэвшүүлэх квот ярьж байгаагаас гарсан квот ярихгүй байна. Түүнчлэн эмэгтэйчүүдиийг хооронд нь өрсөлдүүлмээр байна" гэдгийг онцоллоо.

Жендэрийн хорооны зөвлөх Д.Сүхжаргалмаа "Монголд өнөөдөр 38 нам бүртгэлтэй байна. Эмэгтэйчүүдийн квотын хэмжээг 30 хувьд хүргэнэ гэсэн Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлээгүй. Үүний үндсэн шалтгаан нь бүтэц, зохион байгуулалт муу байгаад юм. Эмэгтэйчүүд манлайлагч байхын тулд эдийн засгийн өсөлт, хөгжлийн асуудал гэх мэт том зүйл ярих хэрэгтэй. Мөн тэгш оролцоог хангаснаар эдийн засгийн өсөлт жилд 1-2 хувиар өсдөг гэсэн судалгаа бий" хэмээв.

Хэлэлцүүлгийн үеэр МЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн багш, профессор С.Нармандах "Өрхийн суурь судалгаа"-ны дүнг танилцуулж, эрчүүд шиг хийсвэрлэж яримааргүй байна. Амьдралын дунд орж асуудлаа барьж авмаар байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчдод зөвлөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж