Байгаль хамгаалахын төлөө тэмцэгч “Грийнпийс” хөдөлгөөний далбаатай “Rainbow Warrior” хөлөг онгоцыг 1985 онд бөмбөгдсөндөө Францын нууц албаны шумбагч Хуан-Люк Кистер уучлал гуйжээ. Уучлалыг “Rainbow Warrior” хөлгийн ахмад Пете Уиллкокс хүлээн авсан боловч “Энэ нь түүний болон Францын экс ерөнхийлөгч Франсуа Миттеррандын хийсэн аялалыг зөвтгөхгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Шинэ-Зеландын Оклэнд хотын боомтод байсан “Rainbow Warrior” хөлөг онгоцыг бөмбөгдсөнөөс Португалийн гэрэл зурагчин Фернандо Перейра амь үрэгдсэн аж. “Грийнпийс”-ийн хөлөг Муруроа дахь Францын цөмийн туршилтыг эсэргүүцэхээр Оклэндийн боомтоос зангуугаа татан хөдлөх гэж байжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse