Хуавэй гүйцэтгэх захирал ipad хэрэглэдэг нь "баригджээ" | News.MN

Хуавэй гүйцэтгэх захирал ipad хэрэглэдэг нь "баригджээ"

Хуавэй гүйцэтгэх захирал ipad хэрэглэдэг нь "баригджээ"

Хуавэй гүйцэтгэх захирал ipad хэрэглэдэг нь "баригджээ"

Эйпл брендтэй зах зээлд өрсөлдөж буй Хуавэй компаний гүйцэтгэх захирал Рэн Жөнфэй ipad авч яваад нисэх онгоцны буудал дээр "баригджээ".

Онгоцны буудал дээр тээш шалгах хэсэгт тэрбээр өөрийн ipad-ийг гаргаж тавьж байгаа зураг Хятадын цахим сүлжээгээр тарж хүмүүсийг хөгжөөгөөд байна.

Харин Жөнфэй Хятадын өглөөний сонинд "Манай гэр бүл эйплийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх дуртай. Миний хүүхдүүд хуавэйээс илүү эйплийг сонгодог. Энэ нь тэд хуавэйд дургүй гэсэн үг биш шүү. Эйпл бол дэлхийн тэргүүлэх компани. Эйпл байгаагүй бол интернэт гэж байхгүй, бид дэлхийг харж чадахгүй, бүх зүйл маш уйтгартай байх байсан. Эйпл бол миний багш. Би яагаад багшийнхаа эсрэг зогсно гэж? Би хэзээ ч тэгэхгүй" гэж нээлттэй ярилцлага өгчээ.

Мөн өнгөрсөн жил Жөнфэйн охин болон Хуавэйн удирдах түвшний ажилтан Мэн Ванжөү нар Канадад баривчлагдахдаа ай фон, ай пэд, макбүүк авч явж байжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: nextshark.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-29 49.0.213.33

Гайхуулаад байдаг өмхий кужаа HuaPad-аа хийж бариач эргүү улаантан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж