Анхны Ерөнхийлөгч П.Очирбат газрын тосоор дээлээ мялааж байснаас хойш энэ салбар Монголд шинээр хөгжиж эхэлсэн. Дорноговь аймгийн Алтанширээт суманд анхны нефть боловсруулах үйлдвэр барьж байгаа бол Монголын геологичид хоёр дахт удаагаа буюу 79 жилийн дараа газрын тос илрүүлсэн мэдээлэл байна. Үндэсний хөрөнгө оруулалттай "Петро Матад лимитед" компанийн хайгуулын “Херон-1” цооногийн 2834 метрийн гүнээс газрын тос илэрсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлжээ. "Петро Матад Лимитед" компани Дорнод аймагт газрын тосны хайгуул шинжилгээ хийж байсан аж.
Анх 1940 оны арванхоёрдугаар дугаар сард геологич, доктор Ж.Дүгэрсүрэн Оросын геологич Ю.С.Желубовскийн хамт Дорноговийн сав газарт, Зүүнбаянгийн Барагшуун толгойгоос газрын тосны ордыг илрүүлж байжээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ