"Эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд гүйцэтгэлийн маш тодорхой ажлыг хийх цаг нь болсон"

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

"Эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд гүйцэтгэлийн маш тодорхой ажлыг хийх цаг нь болсон"

"Эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд гүйцэтгэлийн маш тодорхой ажлыг хийх цаг нь болсон"

Далайд гарцгүй, хөгжиж буй 30-аад орон, олон улсын 10 гаруй байгууллагын төлөөлөл Монгол Улсад өнөөдөр /2019.10.29/ чуулж байна. Тэд эдийн засгийн коридорыг хөгжүүлэх менежмент, сайн туршлагаа хуваалцаж байгаа юм. Хоёр өдрийн туршид хуралдах энэхүү олон улсын хурлаар эдийн засгийн коридор ямар үе шаттай бий болдог, яаж хөгжүүлдэг, ямар үзүүлэлт байх ёстой, хэрхэн эдийн засагт хувь нэмрээ оруулдаг, эрх зүйн орчноо хэрхэн уялдуулах зэрэг асуудлаар алдаа, оноо, сайн туршлагаа хуваалцах юм.

Энэхүү хурлын үеэр талуудын байр суурийг сонирхлоо.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газартай хамтран "Далайд гарцгүй, хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх" асуудлыг хоёр өдрийн туршид ярилцаж байна.  Хоёр өдрийн туршид үргэлжлэх энэ хурлаас цаашид далайд гарцгүй орнууд нэгдээд ямар арга хэмжээ авах, нийтлэг тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдэх талаарх зөвлөмж гарна. Далайд гарцгүй улс орнууд зөвхөн Монгол гэлтгүй нийтлэг тулгамдсан асуудалтай байдаг.  Энэ бол тээврийн өндөр зардал, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл бага зэрэг асуудал тулгамддаг.

Энэхүү хурал нь ирэх арванхоёрдугаар сарын 5-6-нд Нью-Йорк хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан, хэлэлцэх хурлын өмнө зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог болж байна.

 

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ, НЭН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ, ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ БОЛОН АРЛЫН ЖИЖИГ ОРНУУДЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД ТӨЛӨӨЛӨГЧ Ф.УТОЙКАМАНУ

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ, НЭН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ, ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ БОЛОН АРЛЫН ЖИЖИГ ОРНУУДЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД ТӨЛӨӨЛӨГЧ Ф.УТОЙКАМАНУ:

Өнөөдөр Монгол Улсад далайд гарцгүй орнуудын төлөөлөл чуулж байна.  Монгол Улс бол далайд гарцгүй 32 орны нэг. Далайд гарцгүй орны хөгжлийн нэг гол түлхүүр бол эдийн засгийн коридор. Монгол Улс ОХУ, БНХАУ-тай гурван талт механизм бүрдүүлж, эдийн засгийн коридорыг хөгжүүлж буй. Мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв Улаанбаатар хотод төвлөрч байна. Энэ байгууллагын гарсан зөвлөмж, судалгаа болон Монгол Улс эдийн засгийн коридорын асуудалд өөрсдийн туршлага, тулгамдаж буй асуудлаа хуваалцана гэж найдаж байна. НҮБ-ын зүгээс дээрх орнуудад худалдааг хөнгөвчлөх, ачаа тээврийг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах чиглэлд 10 гаруй хөтөлбөр хэрэгжүүлж байна.

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.ОДБАЯР

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.ОДБАЯР: Манай байгууллага НҮБ-тай хамтран хийсэн судалгаанаас харахад, Африкийн коридорын бүтээн байгуулалтаас зохион байгуулалт, санхүүжилтийн маш тодорхой жишээг харж болохоор байна. Ази тивд тэртусмаа АСЕАН-ы бүсэд маш том коридорын бүтээн байгуулалт хэрэгжиж байна.

Мэдээж, БНХАУ-ын Нэг бүс-Нэг зам санаачилгыг дурдах нь зүйтэй. Өнөөдөр дэлхийн улс орнууд коридорын бодлогоо БНХАУ-ын Нэг бүс-Нэг замтай уялдуулж байна. Энэ асуудалд олон улсын хамтын нийгэмлэг, улс орнууд бүгд хоорондоо уялдаа, холбоотой ажиллах шаардлага бий болж байна.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн хувьд хэд хэдэн судалгаа энэ чиглэлд хийсэн.  Нэгдүгээрт, бид Монгол-ОХУ-БНХАУ-ын коридорын эдийн засгийн үр ашгийг судалсан. Хоёрт, Энэтхэг Балба улсын хооронд бий болсон эдийн засгийн коридорын асуудал маш тодорхой судалгаа хийсэн. Энэ хоёр улсын байгуулсан коридорын бүтээн байгуулалт, эрхзүйн орчноо хэрхэн уялдуулсан талаарх судалгааг манай улс харгалзан үзэх нь зүйтэй болов уу. Мөн Африкт далайд гарцгүй гурван орныг далайтай холбосон Жибүтигийн коридор , мэдээж төв Азийн орнуудын коридор байна. Бидний хийсэн судалгаагаар 2030 он гэхэд Монгол Улс замаа барьчихсан, дэлхийн худалдааны байгууллагын гэрээ хэлэлцээр нь хэрэгжчихсэн, хоёр хөрштэйгээ эрхзүйн орчны уялдаа, холбоогоо сайжруулчихсан байхад Монгол Улс хэрхэн ашиг хүртэх тухайн судалгааг хийсэн. Энэ талаарх судалгааг бид маргааш /2019.10.30/ танилцуулах гэж байна. Өнөөдөр энэ асуудлыг шүүмжлээд явах бус нэг алхам урагшаа алхаж, гүйцэтгэлийн маш тодорхой ажлуудыг хийх цаг нь болоод байна.

Хоёр өдрийн туршид үргэлжлэх энэхүү олон улсын хурлаас гарсан зөвлөмжийг ирэх арванхоёрдугаар сард Нью-Йорк хотноо болох хурлын үеэр хэлэлцэх юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж