“Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-ы протоколд гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

“Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-ы протоколд гарын үсэг зурна

“Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-ы протоколд гарын үсэг зурна

“Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан” Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулагдах гэж байна.

Хамтарсан комиссын хуралдааныг Монгол Улсын талаас ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОХУ-ын талаас Онцгой байдлын яамны дэд сайд, хурандаа генерал Денисов Илья Павлович нар даргалах бөгөөд “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-ы протоколд гарын үсэг зурах юм.

Хуралдаанаар 2018 онд  ОХУ-д зохион байгуулагдсан  “Монгол-Оросын хамтарсан комиссын XVI хуралдаан”-ы хэрэгжилтийн биелэлт болон “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шинээр заалтуудыг тусгаж, шинэчлэх боломжийн талаар санал солилцох юм.

Мөн ОХУ-ын Онцгой байдлын яамны Хямралын удирдлага, зарлан мэдээлэх үндэсний төв болон Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн талаар болон “Таван бүсийн Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв болон гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж