БНХАУ-ын ном, сэтгүүлийн “2015 оны Хятадын ном, хэвлэлийн Монгол дахь аян” өнөөдөр Хятадын соёлын төвд эхэллээ. Үзэсгэлэн энэ сарын 7-11-ний өдрүүдэд үргэлжилнэ. Тодруулбал энэ сарын 7-8-ны өдөр Сентрал таурын 7 давхарт байрлах Хятадын соёлын төвд, 9-д МУИС-ийн номын санд, 10, 11-нд ШУТИС-ийн номын санд тус тус дэлгэгдэнэ.
Монголд суугаа Хятадын соёлыг дэлхийд түгээх сайн дурын багш нарын төвийн орлогч дарга Н.Давхарбаяр хэлэхдээ “Хятадын ном, сэтгүүлийн Монгол дахь аян өнөөдөр нээлтээ хийж байна. “2015 оны Хятадын ном, хэвлэлийн Монгол дахь аян” үзэсгэлэн Хятадын Соёлын төв болон МУИС, ШУТИС-ийн номын санд ирэх баасан гариг хүртэл дэлгэгдэнэ. Үзэсгэлэнд Хятадын 1000 гаруй шинэ ном, сэтгүүлүүд багтсан. Эндээс БНХАУ-ын дарга Си Зиньпиний бичсэн шинэ номыг онцлон дурдмаар байна. Хятадын газар зүй, түүх, соёл урлаг, шинжлэх ухаан, нийгэм ухааны чиглэл зэрэг олон төрлийн номууд Хятад, Англи, Монгол хэл дээр хэвлэгдсэн байгаа. Үзэсгэлэнгийн үед номыг хямдралтай худалдаална. Зарим номыг МУИС, ШУТИС болон Төв номын санд бэлэглэнэ." гэлээ.
“2015 оны Хятадын ном, хэвлэлийн Монгол дахь аян” үзэсгэлэн өнөөдрөөс эхэлсэн бөгөөд ирэх баасан гаригт өндөрлөх юм байна. Өнөөдөр, маргааш Сентрал таурын 7 давхарт байрлах Хятадын соёлын төвд, 9-д МУИС-ийн номын санд, 10, 11-нд ШУТИС-ийн номын санд тус тус дэлгэгдэнэ.
Ч.БОЛ