“ДЦС-3” ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан нас баржээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн хашаанд зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байхдаа нэг нь 380 Вт-ын өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ.
Энэ тухай дуудлагыг НОБГ аравдугаар сарын 28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу зургаан аврагч очиход тус станцын цахилгааны засварчин Б /35 настай, эрэгтэй/ 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барсан байжээ. Улмаар трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байсныг буулгаж дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж.
Э.АРИУН
Холбоотой мэдээ