Хотын даргын хоосон мөрөөдөл

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Хотын даргын хоосон мөрөөдөл

Хотын даргын хоосон мөрөөдөл

Нийслэл хотын "төрсөн өдөр"-т зориулж, хотын даргын бэлэг нь тууз хайчлах байв. Тодруулбал, хотын дарга хотын ойн өдрөөрУлаанбаатар-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байсан. Гэвч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  "халтиргаа гулгаа ихэссэн, энэ үед өргөтгөл, шинэчлэл хийсэн, байнгын хөдөлгөөний нягтралтай байдаг тус замд нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, анхааруулга зэрэг туслах хэрэгслүүдийг бүрэн хангаж, хөдөлгөөний аюулгүй нөхцлийг бүрдүүлж, жолооч нар, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих ёстой"-г сануулсан тул хотын даргын сюрпириз будаа.

Түүнчлэн "Cable car" буюу дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа хотын дарга нар байнга шахуу ярьдаг болсон. ТЭЗҮ нь дууссан, 2020 онд ашиглалтад оруулна гэж мөрөөдөцгөөж буй. Гэвч,  Налайхын замаа цаг хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй байгаа хотын дарга нарын дүүжин тээвэртэй болж, "Нийслэлийн уулархаг хэсгүүдэд   дүүжин тээвэр хэрэглээнд нэвтэрснээр хотын хойд суурьшлын хэсгийн иргэд  хурдан шуурхай зорчих боломж бүрдэнэ" гэдэг үлгэрийн далай болж магадгүй л байна шүү. Гээд мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж