Нийтийн эрх ашгийн төлөөх бодлого, зорилтоо бид иргэдийн дэмжлэг, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Нийтийн эрх ашгийн төлөөх бодлого, зорилтоо бид иргэдийн дэмжлэг, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор хэрэгжүүлнэ

Нийтийн эрх ашгийн төлөөх бодлого, зорилтоо бид иргэдийн дэмжлэг, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор хэрэгжүүлнэ

Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өчигдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.

Хүндэтгэлийн концертыг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Түүхт ойгоо нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд оршин суугчид та бид хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтлаа. 2019 оныг бид “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” хэмээн зарлаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, шинэ технологи инновацид суурилсан бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Олон улсын хот байгуулалтын түүхэн замналд тохиолдож байсан асуудлуудыг бид өөрийн орны байгаль цаг уурын онцлог, хүн ардын аж амьдралын өвөрмөц хэв шинжид нийцүүлэн шийдвэрлэхийг зорьж байна. Нийтийн эрх ашгийн төлөөх  бодлого, зорилтоо бид нийслэлчүүдийнхээ дэмжлэг, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлнэ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ нийслэл хот холбогдох газрууд болоод иргэд олон нийттэйгээ хамтран ажиллаж чадсаны үр дүнд үндэсний гамшиг болоод байсан утааг тодорхой хуваарь бууруулж чадлаа” хэмээн онцолсон. Түүнчлэн  Замын цагдаагийн гүүрэн гарц, Сонсголонгийн төмөр, бетон хос гүүр барьж байгуулан, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэн, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Улаанбаатар хотод анх удаагаа усан сан, насос станцуудыг барьж ашиглалтад оруулсны зэрэгцээ олон жил  яригдсан Налайх, Чойрын 20.9 км замын бүтээн байгуулалтыг баярын энэ өдрүүдэд ашиглалтад хүлээн авч, хөдөлгөөнийг нээх гэж буй, мөн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Түрээсийн орон сууц, Орлогод нийцсэн орон сууц, Морингийн даваан дахь шинэ суурьшлын бүсийн 10 мянган айлын орон сууц гээд олон төсөл хөтөлбөрүүдийг Нийслэл хот болон Засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа гэх мэт томоохон бүтээлч ажлуудаар нийслэлчүүддээ ойн бэлэг барьж буйгаа хотын Захирагч энэ үеэр тодотгон хэллээ.

Нийслэлчүүддээ түүхт 380 жилийн ойн баярын мэнд хүргэхээр хүрэлцсэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ өдрүүд бол Нийслэлчүүдийн хувьд төдийгүй, нийт Монголчуудын хувьд их баяр бахархлын өдөр юм. Нийслэл хот маань хөгжлийн нэгэн шинэ  үеэ эхлүүлж, түүхэн шинэчлэлийг түүчээлж явна. Олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан өрнүүлж буй хотын удирдлага, нийслэлчүүд та бүхэндээ талархаж байна. Сүүлийн 20-иод жил Улаанбаатарчууд бид утааны асуудлыг тасралтгүй ярьсан. Харин энэ жил та бид утаа хэмээх дайсантайгаа хамтдаа эрслэн тэмцэж байгаагийн үр дүнд хорт утаа харьцангуй багассан байна. Ирэх жил бид мөн олон ажлыг эхлүүлж хийх болно. Нэн тэргүүнд нийгэм, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарч, залуу хойч үеийнхэн, үр хүүхдүүддээ өв соёл, үүх түүх, уламжлалаа таниулж, өвлүүлэх чиглэлээр олон зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байна” хэмээн онцоллоо.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлчүүддээ ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, Хүндэтгэлийн концертод илгээлт илгээснийг УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар хүндэт зочид төлөөлөгчид болон үзэгч түмэнд уншиж  толилуулсан юм.

Баярын хүндэтгэлийн концертын үеэр нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдэд “Хангарди” одон, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, нийслэлийн Засаг даргын Жуух бичиг гардууллаа.

Нийслэлийн ЗДТГцын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж