Бостон коллежийн оюутан, 21 настай Инёон Юү найз залуугийнхаа үхлийн шалтгаан болсон хэмээн өчигдөр буюу аравдугаар сарын 28-нд ял сонслоо.
Прокурор "Юү нь 22 настай Александер Уртулатай үерхсэн 18 сарын хугацаанд түүнийг зан аашаараа, биеийн, үгийн, сэтгэлзүйн дарамтанд оруулснаар амиа егүүтгэхэд хүргэсэн" хэмээн шүүх хурлын үеэр хэлжээ.
Уртула Бостон коллежийн биологийн ангийн оюутан төдийгүй Нью Иоркийн эмнэлэгт судалгааны туслах ажилтан байжээ. Тэрээр өнгөрсөн тавдугаар сарын 20-нд төгсөлтийн баяраасаа ердөө 90 минутын өмнө амиа хорлосон гэнэ.
Оюутны зөвлөлийн дарга Жой Мүүр түүнийг онц сурлагатай, нийгмийн идэвх санаачлага сайтай, Бостон коллежийн Филлипин нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн байсан хэмээн дурссан байна.
Инёон Юү нь 2020 онд коллежоо эдийн засагч мэргэжлээр төгсөх байсан ч сургуулиа хаяж БНСУ-руу буцсан ажээ.
Прокурорууд Юү болон Уртулагийн солилцсон 75000 цахим зурвасыг дэлгэхэд ихэнх нь Юүгийн зүгээс бичсэн "үхээд өг", "өөрийгөө алаач" гэсэн утгатай зурвас байжээ. Энэ бүхний дарамтанд хэрхэн орж, гутарч байсныг Уртулагийн ангийн найз нөхөд гэрчилсээр байгаа гэнэ.
"Тавдугаар сарын 20-ны хэргээс өмнөх хоёр сарын хугацаанд хосын бие биедээ бичсэн 75000 гаруй зурвасын 47000 гаруйг нь Юү бичсэн. Эдгээр зурвасуудаас харахад Юү маш бүдүүлгээр харилцаандаа давуу эрх эдэлж, Уртулаг сэтгэл, мэдрэлээр нь тарчлааж байсан нь тодорхой байна" хэмээн прокурорууд хэлээд Юүд 20 хүртэлх жилийн хорих ял оноогдох болно хэмээжээ.
Мөн өмнө нь Мишел Картерийн зан авираас болж Конрад Рой амиа хорлож Картерт 15 сарын хорих ял оноосон хэрэг гараад удаагүй байгаа билээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: nextshark.com
ёё 2019-10-29 66.181.189.160
монгол хүүхнүүд ч ялгааагүй, муухай харта, хардсаар байгаад сайхан залуусыг зан төрхийг өөрчлөлтэй болгодог. ажлыг нь хийлгэхгүй, өдөр шөнөгүй хардаастай,
Зочин 2019-10-29 43.242.242.59
Энэ бол Солонгос хүний язгуур зан чанар нь юм. Ямар сайнд нь японууд дарамталсаар ирсэн байхав дээ. Солонгос хүнтэй гэр бүл болж байгаа монгол эмэгтэйчүүд мөнхийн зовиур сэтгэлийн дарамттай амьдардаг гэж хэд хэдэн хүн ярьж байхыг сонссож байлаа.
Зочин 2019-10-29 59.153.113.143
iim balai hvvhenii vgend orood l vhej l baidag zaluu yumaa. hartiltsaagaa taslaad haydaad l yban bizdee..
Зочин 2019-10-29 202.179.27.145
Муутай нөхөрлөвөл могойн хорлол болно . Эмэгтэй жолооч нарыг л нэг харчих. Аймаар балмад танхай авгай, хүүхнүүд олон шүү
Зочин 2019-10-29 202.131.245.243
Харин тийм, бохь зажилчихсан, тас няс хийлгээд л, хялалзаад л, амандааа нэг юм үглээд л, чихэндээ гар утсаа наачихсан.
Zochin 2019-10-29 202.9.42.148
Gadaadad biyeer uildeeguich bichsen message eer dugnej buur 20jiliin yl onooj bhad today mongold biyeree uildsen ni batlagdad uildegch ni bgad bhd yal awahgu awsanch 10ch hurehgui jil awch bga bn arai l bgaa bzde
Зочин 2019-10-29 59.153.112.97
Шулмас гэдэг нь байна даа.
Зочин 2019-10-29 88.18.93.221
Ямар чухал онц мэдээлэл тавьдаг сэтгүүлч вэ
Зочин 2019-10-29 59.153.112.97
Харин ч зөв мэдээлэл тавьсан байна. Жендерийн тэгш байдал гэдэг чинь энэ. Манайд хэтэрхий эмэгтэйчүүдийн эрх гэж явсаар эрчүүд нь сургуульд ч орж чадахаа байсан. Эрчүүдийн дийлэнх нь согтуудаа гар хүрэхээс өөрөөр хэтрэхгүй, харин эмэгтэйчүүд яг ийм сэтгэцийн, үгийн аргаар толгойд нь нэвтэрдэг. Нэг талын сэрэмжлүүлэг л байна.
Зочин 2019-10-29 202.21.107.123
Үнэн үнэн эмэгтэйчүүд ойр зуурын хэрүүлд сайн байдаг болохоор Монголын олон эрчүүд дарамтанд байдаг. Ажиглаад байхад хэрүүлч айхтар шулмасны дэргэд нэг бол хэл ам нь татсан дуугүй эр, эсвэл олз олох гээд архи дарс ууж иддэг үнэнч нохой шиг эр эсвэл нэг сэнсэрсэн архичин байдаг юм. Бусад нь хажууд нь тогтох ч үгүй.
зочин 2019-10-29 192.82.64.123
🤦♂️