Японы Токио хотын сүмогийн ордонд Сүмогийн холбооны удирдлагуудын өмнө сүмочид нэгдсэн бэлтгэл хийж, хоорондоо барилджээ. Харин Японы Эзэн хааны цомыг 35 удаа хүртээд буй ёкозүна Хакүхо М.Даваажаргал бэлтгэлийн үеэр огт барилдаан хийлгүй, зөвхөн бие халаах дасгал хийсэн байна.
Тэгвэл ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж бэлтгэл дээр Мёгирюү, Точиношин, Ичиножёо, Эндо нарыг дуудан, нийтдээ 15 удаа барилдсанаас ердөө ганцхан удаа л ялагджээ.
Ёкозүна Какүрюү М.Ананд бэлтгэл дээр Такарафүжи, Саданофүжи нарыг дуудан, нийтдээ 12 барилдахдаа бүгдэд нь давсан байна.
Озэки цолтнууд хоорондоо хүчээ үзэн барилдахад Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нийтдээ 13 барилдахдаа 8 давж, 5 унажээ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn