Хятадын Шандон мужийн эмнэлэгт 67 настай эмэгтэй 2,5 кг жинтэй охин хүүхэд төрүүлсэн нь тус улсын түүхэнд хамгийн өндөр насандаа хүүхэд төрүүлсэн эх болон бүртгэгджээ.
Тян гэх энэ эмэгтэй өөрөө мужийн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд Хятадын үр тогтоох ардын эмчилгээний аргад суралцсан хүн гэнэ. Эх байгалийн жамаар жирэмсэлсэн бөгөөд түүнийг мэс заслын аргаар төрүүлэх үед сав нь яг л 40 настай эмэгтэйнх шиг байсан хэмээн эмч нар ярьжээ.
Түүний нөхөр 68 настай ба насанд хүрсэн хүү, охин хоёртой, хэд хэдэн ач зээтэй тэд шинэ мэндэлсэн охиндоо Тянчи буюу “Тэнгэрийн хишиг” гэсэн утгатай нэр хайрласан байна. Харин түүний хүүхдүүд нь ийм өндөр насандаа хүүхэд төрүүлнэ гэхэд ихэд дургүйцэж, харилцаагаа тасална гэж хэлж байсан аж.
Үүнээс өмнө тус улсад 2016 онд 64 настай эмэгтэй хүүхэд төрүүлж байжээ. Хамгийн өндөр насандаа хүүхэд төрүүлсэн дэлхийн дээд амжилтыг өнгөрсөн есдүгээр сард үр суулгах аргаар жирэмсэлж ихэр охид төрүүлсэн 73 настай энэтхэг эмэгтэй эзэмшиж байна.
Эх сурвалж: CNN
Зочин 2019-10-29 49.0.213.33
Энэ ёстой мунагтай б****л чавганц юм даа
Зочин 2019-10-29 202.9.43.91
Энэ юу ч биш. Манай Анужин аниа 80 насан дээрээ 8 дахь хүүхдээ гаргана гэж байгаа цаана чинь.
ЗОЧИН 2019-10-29 103.240.241.110
МОНГОЛ ХҮҮХНҮҮД 37НЫ ЖИЛЭН ДЭЭРЭЭ ХҮҮХЭД ТӨРҮҮЛВЭЛ ЗАЛУУЖДАГ ГЭЖ МУХАР ШҮШИГТ АВТАЖ МАШ ИХЭЭР ТӨРДӨГӨӨС УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ БҮХ ГАЖИГТАЙ БУЮУ ДАУН АВУТИЗМ БОЛОН ЗҮРХ ЦООРХОЙ МЭТ ХҮҮХДИЙН ДИЙЛЭНХ НЬ 37НЫ ЖИЛИЙН ХҮҮХДҮҮД БАЙГАА НЬ БОДУУШТАЙ.ДЭЛХИЙ ДАЯАР 35С ХОЙШ НАСАНД ТӨРӨХ ГАЖИГТАЙ СУЛЬДААТАЙ ТӨРӨХ ЭХ ЭНДЭХ МАГДЛАЛТАЙ ГЖ ХОРИСООР БАЙХАД МОНГОЛ ГАНЦААРАА 37НЫ ЖИЛ ЭЛИЙРСЭЭР ГАЖИГТАНГУУД НЭМЭГДСЭЭР
Зочин 2019-10-29 66.181.183.103
67 н дээрээ хүүхэд гаргаж байна гээд байхад юугаа солиороод байгаан 37 чинь ид төрөх нас