Хятадын Шандон мужийн эмнэлэгт 67 настай эмэгтэй 2,5 кг жинтэй охин хүүхэд төрүүлсэн нь тус улсын түүхэнд хамгийн өндөр насандаа хүүхэд төрүүлсэн эх болон бүртгэгджээ.
Тян гэх энэ эмэгтэй өөрөө мужийн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд Хятадын үр тогтоох ардын эмчилгээний аргад суралцсан хүн гэнэ. Эх байгалийн жамаар жирэмсэлсэн бөгөөд түүнийг мэс заслын аргаар төрүүлэх үед сав нь яг л 40 настай эмэгтэйнх шиг байсан хэмээн эмч нар ярьжээ.
Түүний нөхөр 68 настай ба насанд хүрсэн хүү, охин хоёртой, хэд хэдэн ач зээтэй тэд шинэ мэндэлсэн охиндоо Тянчи буюу “Тэнгэрийн хишиг” гэсэн утгатай нэр хайрласан байна. Харин түүний хүүхдүүд нь ийм өндөр насандаа хүүхэд төрүүлнэ гэхэд ихэд дургүйцэж, харилцаагаа тасална гэж хэлж байсан аж.
Үүнээс өмнө тус улсад 2016 онд 64 настай эмэгтэй хүүхэд төрүүлж байжээ. Хамгийн өндөр насандаа хүүхэд төрүүлсэн дэлхийн дээд амжилтыг өнгөрсөн есдүгээр сард үр суулгах аргаар жирэмсэлж ихэр охид төрүүлсэн 73 настай энэтхэг эмэгтэй эзэмшиж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ