Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болжээ. Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарын урлагт 40 гаруй жил зүтгэсэн зүтгэл, гавъяа шагналыг үнэлж өнөөдөр /2019.10.29/ Төрийн ордонд шагналыг нь гардуулах бөгөөд төв талбайд рок попынхон хүндэтгэл үзүүлэх гэнэ.
“Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож буй. Тэд 30 жилийн ойдоо зориулсан “Замд гаръя” тоглолтоо аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт нижгэр тэмдэглэж,үнэнч фенүүдтэйгээ хамт тэмдэглэсэн билээ. Тэдний баярт үдэш бөмбөрчин Н.Пүрэвдашийн гоцлол үзүүлбэр тоглосон нь үзэгчдийн сэтгэлийг огшуулсан юм. Түүнийг “Харанга”-ын цохилох зүрх нь гэлцдэг.
Гитар хөгжим эвлэгхэн тоглочихдог Ц.Энхманлай, Я.Одсүрэн нарын нөхөрлөл “Харанга” хамтлагийн эхлэл байсан гэдэг. Хамтлагийн гишүүд анх 1977 онд Ардын армид татагдан танилцаж, "Соёмбо" хамтлагт хамтдаа тоглох болсон байна. Үүнээс хойш 10 гаруй жилийн дараа 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулсан түүхтэй.
А.СҮРЭН
Зочин 2019-10-29 182.160.1.189
Н.Пүрэвдаш сайхан даруухан залуу. Аз хийморийг ерөөе.
Зочин 2019-10-29 202.131.243.186
ХАМТЛАГААРАА ГАВЬЯАТ БОЛЖ БАС НЭГ ТҮҮХИЙН ЭЗЭД БОЛЛОО ДОО. БАЯР ХҮРГЭЕ ЭЭ! САЙХАН БАЙНА ….
Зочин 2019-10-29 66.181.161.9
hogshin togtsoguud buushuuhan uhej dold ormor
Зочин 2019-10-29 103.229.120.246
Чи муу атаархуу, хэнд ч хэрэггүй л***р хорхой өөрөө далд ор
Зочин 2019-10-29 202.131.243.186
АРЧААГҮЙ ЭР ЮМ ДАА ЧИ…
Гавьяат жүжигчин байхад хангалттай 2019-10-29 103.57.95.175
Урлагын гавьяат зүтгэлтэн томдоно. Ийм утгаггүй байж болдохгүй. Харанга сайхан хамтлага. Гэхдээ гавьяат жүжигчид. Зүтгэлтэн биш шүү.
HARANGA DOMOG!! 2019-10-29 210.98.145.66
DOMOG!!!!