Эмэгтэй теннисчдийн сүүлчийн тэмцээн Шенженд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Эмэгтэй теннисчдийн сүүлчийн тэмцээн Шенженд эхэллээ

Эмэгтэй теннисчдийн сүүлчийн тэмцээн Шенженд эхэллээ

Мэргэжлийн талбайн теннисний эмэгтэйчүүдийн WTA Finals тэмцээн БНХАУ-ын Гуандон мужийн Шенжен хотын “Shenzhen Bay Sports Centre” ордонд эхэллээ. WTA Finals тэмцээн бол календарын 1 жилийн хугацаанд хамгийн өндөр амжилт үзүүлж чансаагаараа эхний 8-д бичигдсэн теннисчид оролцдог. Өөрөөр хэлбэл, хамгийн шилдэг 8 теннисчдийн өрсөлдөөн юм.

Эмэгтэй шилдэг 8-н теннисчдийн өрсөлдөөнд Австралийн Э.Берти, Чехийн К.Плишкова, П.Квитова, Японы Н.Осака, Канадын Б.Андрееску, Румын бүсгүй С.Халеп болон Швейцарын Б.Бенчич нар оролцож байна. Энэ жилийн шилдэг 8-н өрсөлдөөнд Э.Берти, Б.Андрееску болон Б.Бенчич нар анх удаагаа оролцож байгаа бол П.Квитова, Е.Свитолина нар тус тэмцээний цомыг хүртэж байсан. Тамирчид 2 хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдсан бөгөөд хэсгээс эхний хоёр нь хагас шигшээд шалгарна.

Red Group

  • Э.Берти
  • Н.Осака
  • П.Квитова
  • Б.Бенчич

Purple Group

  • Е.Свитолина
  • С.Халеп
  • К.Плишкова
  • Б.Андрееску

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж