Хөлбөмбөгийн Зүүн ази тивийн фестивальд оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн Зүүн ази тивийн фестивальд оролцоно

БНХАУ-ны нийслэл Бээжин хотноо энэ сарын 7-14 өдрүүдэд  хөлбөмбөгийн зүүн ази тивийн фестиваль зохион байгуулагдаж байгаа юм.  14 хүртэлх насны өсвөрийн тамирчдын дунд зохиогдож буй уг тэмцээнд Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, ХонгКонг, Тайвань, Макао, Гуам, Монгол, Хойд Марианы арал зэрэг нийт 10 улсын тамирчид өрсөлдөх юм. Азийн шилдэг улсуудтай өрсөлдөх тус тэмцээнд Монголын баг тамирчид оролцохоор өнөө өглөө эх орноосоо мордлоо.

14 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Э.Шинэбаяр ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр туслах дасгалжуулагч П.Мөнхбат болон багийн эмч тамирчдын хамтаар урд хөршийг зорьлоо. МХБХ шинэ бодлогын хүрээнд нас насны шигшээ багийг байгуулж улмаар гадны хөрш зэргэлдээх улс орны баг тамирчидтай тоглуулж хамтарсан бэлтгэлийг хийн тамирчдын ур чадвар, сэтгэлзүйд анхаарсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаагийн нэгэн жишээ энэ билээ. Эдгээр тамирчид анх удаа гадны оронд зочлон өрсөлдөх гэж байгаа юм.

Япон, Өмнөд Солонгос зэрэг хүчирхэг орны багуудтай өрсөлдөж олон зүйлийг сурч мэдэж ирнэ гэдэг итгэлтэй байна.  Тэмцээний талаарх мэдээллийг бид та бүхэндээ шуурхай хүргэж байх болно.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж