Ээлжит бус чуулганыг маргааш хааж амжих уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг маргааш хааж амжих уу?

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-18-ний хооронд зарлан хуралдуулах захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу өнөөдөр ээлжит бус чуулганыг нээсэн. Маргааш үдээс өмнө байнгын хороодоор сайд нарын томилгоо мөн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэнэ. Улмаар 14.00 цагт ээлжит бус чуулган зарлаж, дээрх асуудлыг хэлэлцэх юм. Үүний дараа ээлжит бус чуулганыг хаахаар төлөвлөсөн байна.

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүлээж авахаа мэдэгдсэн. ИЗНН, бие даагч гишүүд мөн хоригийг хүлээж авах ёстой гэсэн байр суурь барьж байгаа. Ингэснээр УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг л эсрэг байр суурь барих болж буй. Хэрвээ тус бүлэг Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг дээр завсарлага авчихгүй бол ээлжит бус чуулганыг маргааш хаах боломжтой болно.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж