"Бяцхан багш" бяцхан үзэгчдийнхээ мэдлэгт хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

"Бяцхан багш" бяцхан үзэгчдийнхээ мэдлэгт хөрөнгө оруулна

“Dream” телевиз, JET англи хэлний сургуулиас "Бяцхан багш" хүүхдэд зориулсан англи хэлний телевизийн нэвтрүүлэгийг бяцхан үзэгчиддээ хүргэж эхэллээ.

Энэхүү сургалт, танин мэдэхүйн нэвтрүүлэгийг хүргэхэд боловсролыг дэмжигч Капитрон банкны “Мөрөөдөл” брэнд хамтран ажиллаж байна.

"Little teaching – Бяцхан багш" телевизийн нэвтрүүлэг нь бага, дунд ангийн хүүхдүүдэд англи хэлний суурь мэдлэг олгож, үзэгч хүүхдүүдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлж, хүүхэд, эцэг эхчүүд хамтдаа үзэх боломжтой гэр бүлийн контент юм.

Англи хэлний анхан шатны сонсгол, дүрэм, яриа, дуу, дасгал ажил, шинэ үг, өгүүлбэр бүхий хичээлүүдээс бүрдэх тус хөтөлбөр нь англи хэлийг бага насны хүүхдүүдэд энгийн хялбар, сонирхолтой энтертайнмэнт байдлаар богино хугацаанд эзэмшүүлэх давуу талтай.

“Бяцхан багш" нэвтрүүлэг нь 25 минутаар 7 хоногт 3 удаа Dream телевизээр цацагдана. Шинэ дугаар мягмар гарагийн 19:30 цагт гарах ба лхагва гарагт 12:05 минутанд, ням гарагт 12:35 минутанд тус тус давтан гарах юм. Мөн “Dream” телевиз болон Капитрон банкны сошиал суваг, JET англи хэлний сургуулийн цахим хуудсаар олон нийтэд хүрэх болно.

Та бүхэн “Бяцхан багш” англи хэлний сургалт нэвтрүүлгийг хайртай бяцхан үрсийнхээ хамт шимтэн үзээрэй.

“Мөрөөдөл суваг” телевиз,

JET англи хэлний сургууль,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж