Долларын ханш, бондын өр өслөө | News.MN

Долларын ханш, бондын өр өслөө

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

Долларын ханш, бондын өр өслөө

Долларын ханш, бондын өр өслөө

Хаврын чуулган хаалтаа хийснээс хойш энэ намрын хувьд УИХ-ын ээлжит бус чуулган хоёронтаа зарлан хуралдаж байгаа юм. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон Шийдлийн засагт ажиллах сайдуудын томилгоог хэлэлцэнэ. Эдгээр асуудлуудтай зэрэгцээд ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой нэгэн чухал асуудал бол Улсын төсвийн тодотгол.

Учир нь энэ оны төсвийн тодотгол мөн ирэх жилийн улсын төсвийг хэрхэн батлахаас ирэх жилүүдэд төлөх бондын өр зохицуулагдах юм.

Ердөө жил гаруй хугацааны дараа буюу 2017 оноос Монгол Улс гаднаас зээлж ирсэн “гоё”, “гоё” нэртэй бондуудынхаа өрийг төлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 2017-2023 оны хооронд Монгол Улс нийтдээ 4.4 тэрбум ам.долларыг гадагшаа төлнө.  Өнөөдөр Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 21.6 тэрбум долларт хүрсэн. Үүний 17.2 хувь нь Засгийн газарт ногдож байгаа юм.

Сардаа 100 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал “үйлдвэрлэх”  болсон, гадаадын хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн дөнгөж нэг хувьтай буюу 44 сая доллартай тэнцсэн манай улсын хувьд энэ янзаараа байвал  бондын эргэн төлөлт эдийн засагт дааж, давшгүй дарамт учруулж магадгүй байна.

2017 оноос төлж эхлэх дөрвөн тэрбум долларын өрийг ямар эх үүсвэрээс, яаж төлөх вэ гэдгээ монголчууд одоо хүртэл тодорхойлоогүй, “Сүх далайтал үхэр амгалан” гэгчээр саарал ордны улстөржилт, сандал суудлын хэрүүлд хамаг анхаарлаа тавьцгаажээ.

Бондын өрийг төлөхтэй холбоотойгоор Дунд хугацааны өрийн удирдлагын баримт бичгийг  Сангийн яамныхан хахир хавраас боловсруулж байгаа сураг сонсогдоод  таг, чиг болчихлоо.  Энэ баримт бичиг хаана явааг харин өнөөдөр мэдэх хүн ч бараг алга байна. Уг нь энэхүү баримт бичигт бондын зээлийн эргэн төлөлтийг хэрхэн яаж зохицуулах вэ гэсэн зарчмын зохицуулалтыг тусгах юм. Үүнтэй уялдуулж, ирэх жилийн улсын төсвийг ч батлах учиртай.

“Чингис” бондын хүрээнд Монгол Улс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, жилийн 4.125 хүүтэйгээр, харин нэг тэрбум ам.долларыг нь арван жилийн хугацаатай, жилийн 5.125 хүүтэйгээр зээлсэн. “Самурай” бондын хүрээнд арван жилийн хугацаатай, 30 тэрбум иенийг, 1.52 хүүтэйгээр зээлж, 2023 он гэхэд энэ бүх өр зээлийг төлж дуусгасан байх ёстой. Ийм их мөнгийг төлөх эдийн засгийн нөөц бидэнд байгаа юу?

“Чингис” бондын зээлийн хүүнд хоногтоо 130-140 мянган доллар төлдөг. Тэгвэл өнөөдөр  Монголбанкны хаалтын ханшаар тооцоход  нэг ам.доллар 1994 төгрөгтэй тэнцэж буй. Эндээс харвал ханшийн өсөлттэй уялдуулан бодоход зөвхөн “Чингис” бондын хүүнд Монгол Улс хоногтоо л 260-280 сая долларыг гадагш нь “урсгадаг” аж.  Хар ухаанаар тооцбол,  авто зам, барилга байгууламж, төмөр замын шороо, тоосонд зарцуулаад дууссан “Чингис” бондын хүүнд хоногтоо дор хаяж 130 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг барих мөнгийг төлдөг гэж ойлгож болно.

Тэгэхээр гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал татарч, хагас жилдээ дөнгөж 44 сая долларын хөрөнгө оруулалт татсан Монгол Улс цаашдаа бондын үндсэн зээлийг цаг тухайд нь төлж чадна гэсэн эдийн засгийн итгэл ч алга.

Хэтэрхий гоёмсог нэртэй бондуудын зээл дээр  “Чалько”-гийн өрийг нэмбэл, ирэх жилүүдэд монголчууд бүсээ бүр ч чанга бүслэхэд хүрч магадгүй нь. Учир нь Монгол Улсын Засгийн газар ойрын арван жилд нэгдсэн төсвийн зарлагынхаа 8-10 хувийг зээлийн үйлчилгээнд төлөхөөр байгаа юм. Тэгэхээр төсвийн орлогыг жил бүр найман хувиас дээс өсгөх, үүний тулд орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг ч эдийн засагчид хэлж байна. Гэхдээ өнөөдрийн “өөхөнд” шунах бус маргаашийн уушиг илүү гэдгийг сануулах хүн цөөнгүй.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр орж ирэх хөрөнгө оруулалтаас илүү ирэх 2017, 2018 онд төсөвт дэмжлэг үзүүлэх эдийн засгийн хөрөнгө оруулалт чухал, үүний тулд нэмүү өртөг шингээсэн экспорт руу мөнгөө шингээх ёстой болж байх шиг.

Одоогоор бондын хүүгийн дарамтыг сулруулах хамгийн эхний ажил бол долларын ханшийг бууруулах. Ханш гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ өсч, хамгийн гол нь эдийн засагт орж ирэх валютын урсгал нэмэгдсэн тохиолдолд буурдаг.

Гэвч, өнөөдрийнх шиг улс төрийн тогтворгүй байдал үүссэн, засаглалын хямрал нүүрлэсэн нөхцөлд хөрөнгө оруулагчдаа хөөж, туухын зэрэгцээ авлигачдаа хүртэл өршөөчихөөр асуудал улам дордох нь гарцаагүй. Алдагдсан итгэлийг сэргээхгүйгээр Монгол Улсад доллар орж ирэхгүй. Доллар орж ирэхгүй бол өрийн дарамт улам нэмэгдэнэ. Монголбанк ямар доллар үйлдвэрлэж чадах ч биш дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2015-09-07 202.70.46.220

ШИНЭ ӨГЛӨӨНИЙ МЭНД ХҮРГЭЕ

Avatar

садө 2015-09-07 202.21.106.145

Хурдын сүнстэй байр зарагдсан уу зар нь алга болжээ

Avatar

Зочин 2015-09-07 87.114.28.29

Mongolchuud yur ni teneg humuus, hodoodooroo songuuli ugdog, hen belen mungo ugno ter hund sanal ugdug, unuu margaashaa bodson songolt hiideg.

Avatar

baldan 2015-09-07 89.12.67.113

“Чингис” бондын зээлийн хүүнд хоногтоо 130-140 мянган доллар төлдөг. Тэгвэл өнөөдөр Монголбанкны хаалтын ханшаар тооцоход нэг ам.доллар 1994 төгрөгтэй тэнцэж буй. Эндээс харвал ханшийн өсөлттэй уялдуулан бодоход зөвхөн “Чингис” бондын хүүнд Монгол Улс хоногтоо л 260-280 сая долларыг гадагш нь “урсгадаг” аж. Хар ухаанаар тооцбол, авто зам, барилга байгууламж, төмөр замын шороо, тоосонд зарцуулаад дууссан “Чингис” бондын хүүнд хоногтоо дор хаяж 130 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг барих мөнгийг төлдөг гэж ойлгож болно. ene odoo ulaan tsaim heniig huurah geed bgaa yum?! 260-280 say togrog shuu

Avatar

Зочин 2015-09-07 103.26.193.80

Anhnaasaa ***** tiim ih ur tawih hereggui l baisan yum! Ter Bondiin munguur er ni yu hiisen yum be hed zam zasaad uldseniig ni huwaagd l idee biz dee

Avatar

хэн өр хий гэсэн юм бэ та нарыг 2015-09-07 103.229.120.114

ингэж өр хийж мөнгө тараана гэвэл хэн ч чадна ш дээ. сонгуульд орохдоо хойч үеийг чинь өрийн боол болгоод 1 саяыг тараая гэж АН анх амлахгүй яасан юм. ид шидтэй юм шиг л загнаад байсан ш дээ. оюутнуудад мөнгө амалж гарч ирэлт байна. бас л урагшаа явах замаас маань ухаад урд авчираад тавьчихсан

Avatar

гшүх 2015-09-07 150.129.142.214

21 н тэрбум долларын өртэй 2 сая гаруйхан хөдөлмөрлөх хүчтэй улс онолын хувьд бол Дефолт болсон Одоо иим байдалд хүргэсэн Лолулистуудтай хариуцлага тооцохгүй бол дахиад улс төрд орно гэцэн явж байналээ шүү Гадныхан хамгиин түрүүнд тэднииг сонгогдсныг сонсвол зүгээр л мэйлээ хааж орхино Оюу Толгойг одоо болтол популизмдаа ашигласаар байгаа Ганбаатар 5 н толгойг гацааж төмөр замын булайгаа хиих гэсэн Баттулга мэтээс маш яааралтай эхлээд салах хэрэгтэй Тэгж байж Хөрөнгө Оруулагчидиин итгэл бага зэрэг сэргэж эдиин засаг өндиимөр аядана Энэ улс СҮЙРЛЭЭ 21 н тэрбум ДОЛЛАР шүү дээ төгрөг биш Яанааааа

Avatar

Зочин 2015-09-07 112.72.13.226

Hohinoo hohino. Ganbaa Oyu tolgoig, Jenko Z.enhbold 2 tavan tolgoig gatsaasan. manai uhernuud bugd muurulduud demjeed baisan 20 terbumiin urtei teriiguu tuluh heregtei geheer gazar shoroogoo (ashigta maltmalaa helj baigaa tsarai) gadaadiin huvalznuudad uguhgui esgii taavchig hiij zarna gej sh.a.ag.a.ad bsan mal uhernuud odoo ter OT,TT 2-g chin urunduu zugeer l hyatad uls unegui avna. malnuud hohino

Avatar

Зочин 2015-09-07 103.9.90.66

НААДАХ ЧИНЬ 20 ЖИЛИЙН ТУРШИД ХИЙСЭН ҮЙЛ ЛАЙНЫ ЧИНЬ ҮР ДАГАВАР. ТӨР БАРЬЖ ТОГЛОХООР, ПОПУЛИЗМЫГ СОНГОХООР, ЧАЛКОГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХААР, ОЮУ ТОЛГОЙ, ТАВАН ТОЛГОЙГООС МӨНГӨ ЗЭЭЛЖ ТАРААХААР, ТӨСВИЙН ЗАМБАРААГҮЙ АЛДАГДАЛ ҮЙЛДВЭРЛЭХЭЭР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ АМБААРДАХААР, ДЭД БҮТЦЭЭ ТАВИХГҮЙ БАЙХААР, БҮХНИЙГ УЛСТӨРЖҮҮЛЭХЭЭР, ХИЙХ ЁСТОЙ АЖЛАА ХИЙХГҮЙ ХЭЛ АМАА БИЛҮҮДЭХЭЭР ӨР ЧИНЬ НЭМЭГДЭЖ Л ТААРНА. ХАРИН Ч ӨР ҮҮСГЭЖ, ТҮҮГЭЭР АМИА АРГАЦААГААД ЯВЖ ЧАДСАН НЬ ГАВЪЯА ГЭЖ БОД.

Avatar

Иргэн 2015-09-07 202.131.228.254

Монголбанк доллар хэвлэвэл хууль зөрчих нь ойлгомжтой ч, Монгол улсын мөнгөний бодлогыг барьдаг хүмүүс ядаж нэг муу сэтгүүлчийн бичиж байгаа шиг, цаашилбал улс орны тогтвортой байдал талаас нь түрүүлж хармаар юм даа. Тэгэж чаддаггүй бол тэнд мөнгөний бодлого барьдаг удирддаг гэж суугаад юу хийх улс орныхоо төлөө зайлж өгөх хэрэгтэй шүү дээ

Avatar

Зочин 2015-09-07 103.229.120.114

юуг нь эмзэглээд байгаа юм бэ өр хийчихээд. тоо баримтаас айгаад. анх бонд авчираад тараагаагүй байхад л өдөрт 1 цэцэрлэг барих мөнгийг өрөнд нь алдаж байна гээд шуугиж л байсан ш дээ.

Avatar

Ардчилсан хүчний холбоо 2015-09-07 122.201.22.97

Авилгалчдыг өршөөлгөж, хажуугаар нь төмөр замд бондын мөнгө идсэн зөвлөх, түнш жэнко нарынхаа луйврыг хайцайлах гээд З. Энхболд дийлсэнгүй. Намбаөрын Энхбаяртай нийлье гэж АНамаа АНамын дарга нь онигоонд хутгаж хаячихаад одоо нууц төлөвлөгөөгөө бүтэхгүй болхоор ардчилсан хүчний холбоогоо хүчирхэг болгож авах гээд АНамын орон нутгийн гишүүдийн тархийг угаагаад явж байна. Явж өнгөрсөн газар болгонд нь гайхсан хүмүүс. АНам маань байгаа юмуу, Ардчилсан хүчний холбоо болж байгаа юм уу З. Энхболд намар ерөнхий сайдаа авахаар болсон юмуу гээд. Хотод ээлжит бус чуулганыг Гончигдоржоор зарлуулсан болгож тоглоом хийгээд цаагуураа өөрийнхөө үдсэн ажлыг хийж явна. Монголын төрөөр дураараар тоголж байна. Монголын эдийн засаг унах нь Сайханбилэгийн асуудал гэх шахуу ярвайчихаад. Бие даагч 3 тэнэгээр Сайханбилэгийг унагаалгах ажил хийлгээд дараа нь өөрөө АНамын дарга Ерөнхий сайдын албаа давхар авна гэсэн ухуулга л хөдөөгүүр хийж байна шүү дээ.

Avatar

эдийн засагч уншигч 2015-09-07 202.21.113.106

Өр их байгаа нь үнэн. гэхдээ сэтгүүлчийн хэдэн тоо ямар ч логикгүй, хоорондоо авцалдаагүй, зөрүүтэй юм. маш сайн анализ хийж, үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй, үгүй бол огт тоо хэрэглээд хэрэггүй гэж зөвлөе. Албан ёсны тоо баримтыг эх сурвалжийг дурдаж, ямар цаг хугацааны мэдээлэл болохыг зүүж өгөх ёстой юм. Сэтгүүлчид эдийн засаг, эрэн сурвалжлах гэх мэтээр мэргэшмээр юм, тэгэхгүй бол худал мэдээлэл хүмүүсийг маш их төөрөгдүүлж нийгэмд сөрөг үр дагавар авч ирэх нь их байна шүү

Avatar

Zochin 2015-09-07 103.26.193.57

Demjij baina

Avatar

Зочин 2015-09-07 122.201.21.5

ТЕМОШЕНКО УЛСАД АЛДАГДАЛТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН ГЭЭД ЯЛ АВЧ БАЙСАН МОНГОЛД БОЛ НАЙЗАН ДУНДАА ОРООД Л ӨНГӨРӨХ ЮМ ДАА

Avatar

МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ГАРТ 25 ЖИЛ!!! 2015-09-07 203.194.114.210

Н. БАТБАЯР ГОНЧИГДОРЖ БАЯРЦОГТ БАТҮҮЛ ЭЛБЭГДОРЖ ЗОРИГТ ЭНХБОЛД ГЭХ МЭТИЙН НОХОДООС ЕР НЬ МАНАНГААС МОНГОЛЫН БҮХ АЖ ҮЙЛДВЭРИЙГ УСТГАСАН МОНГОЛЫГ МААНЬ АСАР ИХ ДОЛЛАРЫН ӨРӨНД УНАГАСНЫ ТӨЛӨӨ ЯЛ АСУУХ ЁСТОЙ ЦАГ ИРЛЭЭ…ЭД НАР БОЛ ДОТООДЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД ТЭД ЭДИЙН ЗАСГИЙН ГАДНЫН АЛУУРЧИДТАЙ НИЙЛЖ МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ БҮРЭН ЭРГҮҮЛЖ ДОЛЛАРЫН ӨРИЙН ДӨНГӨНД ХИЙСЭН. 220 ЖИЛ МАНУЖ ХЯТАДЫН КОЛОНИЧЛОЛ ТӨВДИЙН ШАРЫН ШАШИНЫ НӨЛӨӨГӨӨР МӨХӨЖ БСАН ЯДУУ МОНГОЛЫГ 70 ЖИЛ БӨӨЦИЙЛЖ УЛС ШИГ УЛС БОЛГОЖ ОРЧИН ҮЕИЙН ХҮН ЭМНЭЛЭГ, БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО, ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН ҮНДЭСНИЙ БОЛОВСОН + 30-ААД ХОТ, ТӨМӨР ЗАМ ЭРДЭНЭТ, АВТОЗАМ, ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХОЛБООНЫ ДУЛААНЫ УСАН ХАНГАМЖИЙН БОХИРЫН СҮЛЖЭЭГ БАРИЬЖ БОСГОХОД ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГ ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ОРОС ШИГ МОНГОЛЫГ ӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ???? !! БУСДЫН АЧ ТУСЫГ ҮЛ ОЙШООДОГ АСАР ШУНАЛТАЙ БАС АЙМХАЙ ХУЛЧГАР БУСДЫН АРААР НУУГДДАГ ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУДЫГ АМЕРИК ЯПОН ЭЗЭД НЬ БООЛЧЛООД ИДЭЭД УУГААД УСТГААД ХҮН АМЫГ НЬ ГЕНОЦИД ЯВУУЛААД ДУУСГАХ БИЗ ЭЭ. БИДНИЙ ЗА

Avatar

1001 шөнийн үлгэрийг сана 2015-09-07 103.229.120.114

энэ улсын өмнөөс өр авч баяжаад байгаа хүмүүс хойд насандаа золбин нохой болно шүү. зарим нь одоо үх-ээгүй байхдаа ч нохойн шинж ороод байгаа шүү

Avatar

Зочин 2015-09-07 122.201.19.66

ANiihnii hiij baigaa ajil shuu dee. Or tavij bolno.Hemjee hyzgaar baih ystoi biz dee.

Avatar

Зочин 2015-09-07 122.201.21.5

ХАЛХГОЛООР Л ӨРӨӨ ТЭГЛЭХ ЮМ БОЛОВ УУ ДАА

Avatar

Газраа өгөхгүй ард түмэн татвараар төлөхгүй шүү. 2015-09-07 103.229.120.114

банкныхан өөрсдөө ҮХХ б арьцаалж зээл өгч байгаа ш дээ. хүү багатай зээл гээд олдсон дээр нь АН-н %-чилалаар үйлдвэр аа н газар хуудуутай авсан хүмүүс л их хэмжээгээр зээл авсан. тэд нар үр удмаараа төлөхөөр болохгүй бол өөрсдийг нь оосорлоод тэр самурай бонд өгсөн самурай нартаа хүлээлгэж өгөөрэй.

Avatar

Мордохын хазгай 2015-09-07 103.229.120.114

ямар ч судалгаагүй бааха зээл авч өөрсдөө хусчихаад, лав л үйлдвэрлэл хөгжүүлэх технологи байхгүй. ямар гаднаас баахан тоног төхөөрмж авсанаар хөгжчихдөг юм уу. Үйлдвэр хөгжүүлэх мөнгийг нь Отгонбаяр чинв АН-н Сүхбаатартайгаа нийлээд уулаглан дайраад идээд байх чинь билээ. Өр хийхдээ өр зүрх нь өвддөггүй яачихсан үхэр монголууд төрийн жолоог атгаж байдаг юм бэ. би лав гаднаас ганц ч иений зээл авч чадахгүй. тэнд өрийн акулууд гэж аймаар юм бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж