Төрөлтийн түүхээ авах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

Төрөлтийн түүхээ авах боломжтой боллоо

“Нийслэлийн өргөө” амаржих газарт 1984-1994 онд төрсөн эх, хүүхдийн төрөлтийн түүх гардуулах нээлтийн ёслол боллоо. Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж байгаа гэх төрөлтийн түүх гардуулах явдлын талаар тус амаржих газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Д.Мөнхтунгалагаас тодруулсан юм. Тэрээр “1984-1994 онд манай эмнэлэгт амаржсан төрөлтийн түүхийг хадгалах хугацаа дууссан тул ийнхүү эздэд нь гардуулж өгөхөөр болсон. Төрөлтийн түүх гэдэг нь тухайн эх хэзээ, хэрхэн төрсөн, хэн эх барьж авсан, хүүхдийн биеийн жин, өндөр, биеийн байдал зэрэг бүхий л мэдээллийг багтаасан бичиг баримт юм” гэлээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж