"Манай охинд нэг оч гялалзаад байдаг юм" | News.MN

"Манай охинд нэг оч гялалзаад байдаг юм"

"Манай охинд нэг оч гялалзаад байдаг юм"

"Манай охинд нэг оч гялалзаад байдаг юм"

“ХТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүүтэй ярилцлаа. Тэрбээр кино театруудаар нээлтээ хийгээд удаагүй байгаа “Хөөрхөн ээжтэй охин” инээдмийн уран сайхны кинонд охинтойгоо хамт тоглосон билээ.

Тэрбээр “Охин маань зураг авалтын үеэр  жүжиглэлтээрээ байнга гайхашруулж байсан. Одоо дөнгөж долоохон настай байж сүрхий жүжиглээд байхаар хүмүүс “Хэдэн жил охиныгоо бэлтгэсэн бэ” гэж хүртэл асуусан” хэмээн ярьсан юм. Ингээд түүнийг тун завгүй явахад нь цаг товлон уулзаж, ярилцсанаа хүргэе.


-Энэ өдрийн мэнд хүргэе. Утсаар холбогдоход тун завгүй байна гэж байсан. Уран бүтээлийн ажлаар гадуур ажил амжуулж явна уу?

-“Хөөрхөн ээжтэй охин” уран сайхны киногоо хийгээд дууссан. Одоо орон нутгийн үзэгчдэдээ зориулан кино театруудаар цацах гэж байна. Тиймээс киноны маань реклам сурталчилгаа, хэвлэлийн дизайн, телевизийн  ярилцлага гээд завгүй  ажилтай явна. Мөн Дархан, Эрдэнэт хот руу киноны ажлаар явах учраас машиндаа үйлчилгээ хийлгэж, аюулгүй байдлаа хангахгүй бол болохгүй. Ихэнх нутгаар цас орж, хүйтэрч байна шүү дээ.

Түүнээс гадна  БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудаас “Хөөрхөн ээжтэй охин” киногоо хүргээч ээ” гэдэг хүсэлтийг ирүүлсэн. Тэгээд зохион байгуулдаг нэг компанитай хамтран ажиллахаар болж, Гадаад харилцааны яамны зөвшөөрлийн бичиг баримт хөөцөлдөх гээд ажил их байна.  Чадвал арваннэгдүгээр сарын дундуур БНСУ-ад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа киногоо хүргэнэ.

– “Хөөрхөн ээжтэй охин” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн. Энэ кинонд бяцхан охин Сундаритайгаа  хамт тоглосон. Эхнэртэйгээ хамт уран бүтээл туурвидаг байсан. Одоо охинтойгоо хамт тоглохоор ямархуу санагдав?

-Аавын хувьд жаахан айж, эмээж байсан. Миний охин киноны зураг авалтын эхний өдрөөс  итгэл эвдэлгүй. Хүмүүс “Охинд чинь аав, ээжийн авьяас байна” гээд яриад байдаг байсан юм.  Оргүй биш ортой юм байна гэдгийг нь харсан. Үнэхээр авьяас заяадаг бол заяадаг л юм байна. Энгийн хүүхдээс шал өөр байсан. Уг киноны зураг авалт сар гаруй хугацаанд үргэлжилсэн.

Охин маань зураг авалтын үеэр  жүжиглэлтээрээ байнга гайхашруулж байсан. Одоо дөнгөж долоохон настай байж тийм айхтар жүжиглээд байхаар хүмүүс “Хэдэн жил охиныгоо бэлтгэсэн бэ” гэж хүртэл асуусан.

Ямар юмаа бэлтгэх вэ дээ. Кино зохиолоо бичих гэж өнгөрсөн хоёр, гурван сар ажил дээрээ нойргүй хоносон. Тэгж байгаад  арваадхан хоногийн өмнө кино зохиолоо бүрэн дуусгаж байхад яаж охинтойгоо ажиллах юм бэ. Бид үнэхээр их том айдастайгаар энэ жил киногоо хийсэн бэ гэхээр хүүхэд гэдэг чинь цагаар өсч байдаг. Тиймээс энэ жил л хийхгүй бол болохгүй учраас ухрах зам байгаагүй.

-Охиныгоо гол дүрд нь тоглуулах болсон тухайгаа яриач. Магадгүй энэ таны санаа байв уу?

-Ер нь манай охинд нэг оч гялалзаад байдаг юм. Багын их авьяастай хүүхэд. Тэгээд л бид хоёр “Кинондоо охиныгоо тоглуулбал яадаг бол” гэж ярилцсан. Кино зохиолоо бичихдээ зарим зүйлийг нь охиныхоо зан характерт нийцүүлж бичсэн. Мэдээж кино зохиолыг бичихэд олон санаа хэлсэн хүмүүс бий. Охиндоо түшиглэн киногоо хийж байгаа учраас охиныхоо байгаа байдал, үг хэлдэг донж хэв маягт нь зориулж, бичсэн байгаа. Анх охиндоо кинонд тоглох тухай хэлэхэд “Тийм үү. Ямар гоё юм бэ” гээд л маш дуртай хүлээн авсан. Охин маань хичээлээсээ илүү урлагт маш сонирхолтой.

Бид хоёр энэ санаагаа хоёр жилийн өмнөөс бодож, гэр бүлийн үнэ цэнийг харуулсан кино хийх юмсан гэж ярилцаж байсан. Өнөөгийн нийгэмд залуу гэр бүлийн салалт ихсэх болсонтой холбоотойгоор гэр бүлийн дархлааг тогтоох юмсан гэдэг үүднээс бидний санаа нэгдэж чадсан.

Ихэвчлэн кинон дээр гэр бүл салалт гэхээр залуухан эрэгтэй, эмэгтэй хоёрын хайр сэтгэл, бүтэлгүйтлийн өгүүлдэг шүү дээ. Тиймээс энэ сэтгэл зовниж буй асуудлыг хөндөхдөө хүүхдээр дамжуулан гэр бүлийн романтик, инээдмийн жанрын киног бүх насныханд зориулан хийе гэж шийдсэн.

-Сундари охин нь анхны бүрэн хэмжээний уран сайхны кинондоо тоглолоо. Зарим хүмүүс та хоёрыг “Охиныгоо ирээдүйд жүжигчин болгох гарааг нь тавьж өглөө” гэж ярьж байна. Ирээдүйд охиныгоо жүжигчин болгох уу?

-Эмэгтэй хүн урлагийн хүн байх гэдэг хамгийн хэцүү зүйл. Тийм учраас бид хоёр зоригтойгоор “Ирээдүйд охиныгоо жүжигчин болгоно. Яг энэ мэргэжлээр явах хүүхэд” гэж хэлж чаддаггүй юм. Юмыг яаж мэдэхэв охин маань ирээдүйд өөр мэргэжил сонговол бид хоёр баярлана уу гэхээс гайхахгүй. Ер нь жүжигчин мэргэжлээр явбал амжилт олох нь тодорхой л харагдаж байгаа юм. /инээв/

-Хошин урлагийн уран бүтээлчид ихэвчлэн түрээсийн байранд бэлтгэлээ хийдэг шүү дээ. Ууган хамтлагийн нэг “X-ТҮЦ” продакшны уран бүтээлчид шинэ студитэй болсон гэж дуулсан?

-Тийм. Студи юу байхав дээ. Уран бүтээлчид маань ажлын шинэ байртай болсон. Өмнө нь яг өөрсдийн байргүй 1990-ээд оноос хойш ихэвчлэн Соёлын төв өргөөнд байрладаг байсан. Нэг юманд үнэнч хүмүүс тэр байрандаа л байгаад байдаг юм байна. Үнэхээр цаг хугацаа өнгөрөх тусам өөрсдийн ажлын байртай болсон дээр юм байна гээд саяхнаас шийдээд, энэ жил шинэ байрандаа орсон. Тэр байрандаа очих их дуртай. Бараг хоёр дахь гэр минь шүү дээ.

Манай продакшны уран бүтээлчид тун удахгүй шинэ жилийн баярт зориулсан “Өвлийн инээмсэглэл” контентоо бэлтгэнэ. Өнгөрөгч намар би анх удаа “Базарваань” гээд контентын найруулагчаар ажиллаж үзлээ. Тэрний хажуугаар байнгын дэлгэцийн болон тайзны бүтээлийн зохиолыг эрэлхийлж байна. Тун удахгүй он гараад продакшнаараа бүрэн хэмжээний шинэ уран бүтээлээ өлгийдөн авах байх. Мөн он гаргаад “Хөөрхөн ээжтэй охин” киногоо Европын улс орнуудад ажиллаж, амьдарч буй монголчууддаа толилуулах санаатай байгаа.

-Өмнө нь хошин урлагийн уран бүтээлчид телевизийн уран бүтээлчидтэй хамтран үнэ төлбөргүй хөтөлбөр бэлтгэдэг байсан. Харин одоо IPTV-ээр дамжуулан өөрсдийн уран бүтээлээ хүргэх болсон. Энэ нь уран бүтээлчдийн оюуны хөдөлмөрөө үнэлж буй нэг хэлбэр болжээ. Үүнийгээ дагаад үзэгчдийн хүртээмж ч багасаад ирж байгаа юм?

-Үнэгүй юманд хүн дуртай байдаг. Өмнө нь бид телевизийн уран бүтээлчидтэй хамтран контент бэлтгээд зохиомжоо үнэ төлбөргүй зурагтаар гаргахаар олон хүмүүс үздэг, мэддэг байсан. Үүгээр дамжуулан шинэ залуу уран бүтээлчид олны танил болж, гарч ирдэг байсан. Одоо бол хөдлөхөд л хөлс болсон цаг. Үнэндээ тэр байдлаараа удаан явбал хошин урлагийн хамтлаг удаан оршин тогтнохгүй учраас эргэлтээ бодоод IPTV-ээр дамжуулан контентоо борлуулж байна. Тэгэхээр үзэгчдийн хувьд хамрах хүрээ нь хамаагүй багассан.

Бидний хувьд контентоо борлууллаа гээд орлоготой ажилласан юм байхгүй. Нийт ашгийн 50 болон түүнээс дээш хувийг нийлүүлэгч бус тал нь авдаг бол бид 50-аас доошгүй хувийг нь авдаг. Улсдаа 20 хувийн татвараа төлнө. Кино театруудын хувьд ч гэсэн нийт ашиг орлогын 50 болон түүнээс дээш хувийг нь авдаг. Үлдсэн хувиас улсдаа татвараа төлөөд үлдсэн хувь нь уран бүтээлчдэд ногддог. Бид өөрсдөө маркетинг, рекламаа хариуцаж, техник хэрэгсэл, цалин мөнгөө гаргадаг. Би бүр бодоод явдаг юм. Яг нэг уран бүтээл хийж буй талаар кино хийвэл “Пээ, ийм их хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээр уран бүтээл бүтдэг юм байна шүү. Уран бүтээлчдийг хайрламаар юм байна” гэж хүмүүсийг хэлтэл нь хийж, мэдрүүлэх юмсан гэж. Тэгэхгүй биднийг нэг л их жаргаж, мөнгө олдог юм шиг хүмүүс боддог юм шиг байна лээ. Үндсэндээ бид сая киноныхоо нээлтийг хийхийн өмнө хоёр сарын хугацаанд хэдэн өдөр нойргүй ажилласан бэ. Уран бүтээлээ үзэгчдэд хүргэхийн тулд яалтчгүй л нойроо хугаслаад явахаас өөр аргагүй.

-Таны хувьд энэ жил “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож, Гран при шагналыг хүртсэн. Нууц биш бол шоуны ялагч болсон шагналын мөнгөө юунд зарцуулав?

-Өө шагналын мөнгөө янз бүрийн юманд зарцууллаа. Хандив ч өглөө. Хүүхдэдээ болон гэр бүлдээ зарцуулсан. Кино уран бүтээлдээ, өөртөө ч зарцуулсан./инээв/ “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг бол хүний амьдралд маш ховорхон тохиох мөчүүдийн нэг л дээ. Миний хувьд хоёр дахь удаагаа энэ шоунд оролцоод, түрүүлнэ гэж бодоогүй.

Сүүлчийн шоунд оролцохдоо бүр илүү айдастай байсан. Энэ бүхний ард гарч чадсан маань үнэхээр сайхан мэдрэмж байлаа. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг мэдэрч, намайг дэмжсэн олон санал авч, тэр их сайхан урмын үг, алга ташилт надад ирж байна гэдэг ховор завшаан юм. Ард түмнийхээ тэр их хайрыг алдахгүй явахыг л хичээж явна.

-Зарим үзэгчид шоуны үеэр таны оноог шүүгчид дарсан гэдэгт эгдүүцэж, бухимдаж байсан шүү дээ. Үнэхээр оролцогчдын оноо дарсан асуудал байв уу?

-Хөндлөнгөөс намайг харж байгаа үзэгчид л тэрийг хэлэхээс биш өөрийгөө хөндлөнгөөс хараад дүгнэж, хэлж чадахгүй шүү дээ. Миний хувьд “Миний оноог дарлаа. Би тэгэх байсан даа” гэж хэлэхгүй.

Зүгээр миний буруугаас болоогүй ганц нэг онооноос зулгаагдаж байсан юм бол байгаа. Гэхдээ тэрийг шоуны шүүгчидтэй холбож, бодохгүй байна.

Тухайн үеийн нөхцөл байдал, зураг авалтын үе хоромхон зуурт болж өнгөрдөг. Гэхдээ би ямар ч байсан шоуны үеэр гурван удаа түрүүлж, финалын шатанд хагас финал болон Гран при шагналыг нь хүртсэн. Дуучин Б.Халиунаатайгаа хамтран дуэт үзүүлбэрт түрүүлсэн. Миний хувьд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцож байсан үеэ хэзээ ч мартахгүй ээ.

-“Яг түүн шиг” шоугаар дамжуулан дуучны карьерыг нь дахин эхлүүлсэн болов уу?

-Миний хувьд өмнө нь дуу дуулдаг байсан л даа. Гэхдээ хүмүүс жүжигчин гэдгээр нь хүлээн авч, сонсдог байсан. Харин “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт орсноор намайг илүү хүмүүст таниулж, мэдрүүлж чадсан гэж боддог. Би өмнө нь продакшнаараа олон хүн таньдаг байсан бол энэ шоунд оролцсоноор улам олон хүн таньдаг болсон байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа эгч маань намайг анх “Яг түүн шиг” шоунд орж байхад шүүгч хийж байсан. Шоуны шүүгч хийж байхдаа “Финалын шатны шууд нэвтрүүлэг хурдан дуусчихна гэж бодсонгүй. Эгч нь чамтай хамт нэг дуу хийнэ. Чиний уран бүтээлийн санг чинь дуугаар мялааж, хоёулаа гоё хит дуу хийнэ” гэж амалж байсан юм.

Тэгээд хамтдаа “Чамдаа уусна” хэмээх дуугаа дуулсан. Тун удахгүй энэ дуугаа Т.Ариунаа эгчийн “Тэнгэр шиг бай” тоглолтоор дуулах болно. Надад дуулах ур чадвараа сайжруулж, суралцах зүйл маш их байна. Дуучин Т.Ариунаа эгч маань миний дуучны карьерт маш сайхан зөвлөгөөг өгдөг уран бүтээлчийн нэг. Тэр ч утгаараа миний хувьд 10 жилийн дараах “Тэнгэр шиг бай” тоглолтод нь оролцох болсондоо маш баяртай байна. Гайхалтай уран бүтээлч эгчдээ баярлаж явдгаа танай сайтаар дамжуулан хэлье. Энэ бол миний амьдралын бас нэгэн түүх л дээ.

-Багаасаа дуучин болох мөрөөдөлтэй байсан гэж сонссон. Гэтэл яагаад дуучин бололгүй хошин урлагийн жүжигчин болсон юм бэ?

-Би багаасаа Хүүхдийн ордоны төгөлдөр хуур хөгжмийн дугуйланд сурч, “Ньюнс” гэдэг хамтлагтай байсан. Тухайн үед хамтлаг маань төсөв мөнгөний бололцоогүй, ивээн тэтгэх ч хүн олдохгүй газар авч чадаагүй л дээ. Тэрнээс хойш их дуулах сонирхолтой хүүхэд байлаа. Тэгээд явсаар байгаад 2000 онд Соёл урлагийн их сургуульд дуучин болохоор шалгалт өгөхөөр орсон. Гэтэл яагаад ч юм дуулах ур зүй гэдэг шалгалт өгмөөргүй санагдаад, жүжиглэх ур зүйн шалгалт өгсөн байдаг.

Хоёр хоногийн дараа шалгалт эхэлж, гурван түүврээр шалгалт авч тэнцсэн. Тэр үед 15 хүүхэд хүүхэд тэнцсэнээс 14-т нь тэнцэж байлаа. Их сургуулиа жүжигчин мэргэжлээр төгсдөг жил “X-ТҮЦ” продакшны найруулагч Ч.Найдандорж ахтай ах дүүгийн харилцаатай байсан болоод ч тэр үү надад “Танай ангиас 10-аад хүүхдийг авч, шинэ шоу хийх гэж байгаа юм. Энэ тоглолтод бэлдээд, оролцуулаад үзье” гэдэг саналыг тавьсан. Тэр цагаас хойш өнөөдрийг болтол 15 жил продакшндаа уран бүтээлчээр ажиллаж байна даа.

-Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг эгч та хоёр маань үлгэр дууриалал болсон сайхайн хос. Одоогоос хоёр жилийн өмнө И.Одончимэгт гэрлэх санал тавьж байсан нь олны сэтгэлийг хөдөлгөсөн. Хайрт ханьдаа барьсан гэнэтийн бэлгийнхээ талаар яриач?

-Би одоогоос хоёр жилийн өмнө хайрт хань Одноодоо гэрлэх санал тавьж байсан. Нэг өдөр найзуудаараа ярьж сууж байгаад л сэтгэл хөдлөөд гэрлэх санал тавихаар болсон. Б

Гэрлэх санал тавьснаас хойш жилийн дотор хуримаа хийх ёстой байдаг. Харамсалтай нь, бид хоёр үнэхээр амжихгүй яваад байна. Сайхан хуримаа хийгээд хамтдаа тэмдэглэмээр л байна. Магадгүй ирэх жилээс хуримаа хийх байх.

Гэр бүл тогтвортой байхад бие биедээ итгэх итгэл их чухал. Тийм учраас хос залуус бие биедээ итгэж, хуурахгүй байх ёстой. Хамгийн гол нь хосын итгэлцэл. Би ч гэсэн энэ хүн намайг хэзээ ч орхихгүй, хуурахгүй гэдэгт итгэлтэй явдаг учраас хамтдаа олон жил амьдарч байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-29 150.129.143.247

хөх толбо

Avatar

Barhyy Odnoo 2019-10-29 174.241.7.234

Za yaaahav ee yaaahav avyaaas udamd damjinaa

Avatar

Bitgii h*****d reclamdaad bai! 2019-10-29 66.181.190.103

Buh huuhdees och gyalalzdag, gantshan tanai naad amantsart chin bish!

Avatar

Зочин 2019-10-29 202.21.100.210

Аавтайгаа эсвэл ээжтэйгээ адилхан юмуу за бараг аавтайгаа адилхан энхрий хөөрхөн охин чамд уулнаас өндөр, уснаас тунгалга ааваас давсан авьяаслаг эх орондоо хайртай хүн болохыг хүсэн ерөөе

Avatar

Enhee 2019-10-29 66.181.179.241

Ahsig oloh gej hiich geh dhig ygee bodoohc uursduu yuch hiihgyi cgadahgyi cgadaj baigaadaa bitgii ataraakh chadaj baina yadgiin .

Avatar

Зочин 2019-10-29 202.126.88.171

Айл бүрийн алдрайхан охид,хөвгүүд бүгд одтой, очтой! Тодоос тод гялалздаг. Одноог нилээн чамбай хөдөлмөрч эмэгтэй гэж үнэлдэг ч хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр том алдсан гэж боддог доо. Гэвч амьдрал баян миний буруу байгаасай.

Avatar

МОНГОЛ 2019-10-29 103.50.207.150

-Ер нь манай охинд нэг оч гялалзаад байдаг юм. Багын их авьяастай хүүхэд. ЯЛАНГУЯА МОНГОЛ ХҮҮХЭД БОЛГОНД "ОЧ" БАЙДАГ….

Avatar

Зочин 2019-10-29 64.119.16.113

Бархүү Одноо хоёртой ярих юм бхгүй ээ. үнэхээр мундаг. харин 7 настай гэх энэ жоохон хүүхдийн ам хэл нь арай биш ээ. надад огт таалагддаггүй. хүүхэд хүүхдээрээ л бх хэрэгтэй. багаасаа барьж идчих гэсэн, бүхлээр нь залгичих гсн айхтар муухай ам хэл хөгжсөн дураараа хүүхэд санагдсан.

Avatar

zochin 2019-10-29 202.55.191.194

huuhed yamar muuhaigaar heldiin

Avatar

Зочин 2019-10-29 192.82.65.147

Super zaluu shu

Avatar

Зочин 2019-10-29 202.9.43.131

Авьяас, царай зүс ямар байх нь хамаагүй. Жүжигчний хүүхэд жүжигчин болно. Энэ балай юмнаасаа гарахгүй бол Монгол хөгжихгүй. Энэ охин ирээдүйд хэн болохыг одоохондоо хэлэхэд эрт байна. Маш сайн эмч, эсвэл эрдэмтэн болоод хорт хавдар анагаах арга нээх ч байсан юм бил үү? Билл Гейтс, эсвэл Илон Маск шиг болох ч боломжтой. Харамсалтай нь ингээд балрахын замаар орлоо доо.

Avatar

Зочин 2019-10-29 103.57.93.72

Хөөрхий залуу

Avatar

иргэн 2019-10-29 66.181.176.207

Бүх зүйлд сэтгэл хамгийн шийдвэрлэх асуудал. Сайхан хосуудад эрүүл энх байж, олноо баясгасан амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.

Avatar

Зочин 2019-10-29 202.179.25.232

Энэ хөөрхөн охин мундаг аав, ээжийнхээ авъяасыг бас өвлөх байлгүй дээ. Гол нь хүүхдийг өөрөөр нь байлгах хэрэгтэй, өөрсдийн "ажилд" ашиглаж болохгүй

Avatar

Зочин 2019-10-29 192.82.64.216

засс өчнөөн авьяастангууд даруухаан амьдарцгааж байгаа хүүхэд болгонд оч бий

Avatar

Зочин 2019-10-29 66.181.186.28

yg unen huuhed bolgond och baidag.

Avatar

Zochin 2019-10-29 66.181.179.241

Tanai saihan ger buld eruul enh az jargal hamgiin saihniig hysen eruue Ula. todron gyalalz eldev hsr hel amtai hymyysees hol bai bitgii anhaar Mundag ohin baina lee

Avatar

booyka 2019-10-29 202.170.80.25

аливаа нийгэмд ярилцахгүй бол хүн сармагчин болно…

Avatar

Kkk 2019-10-29 98.253.30.34

Omno n beldeed studiod bichuulchihsen bas boon autotuneer zodchihson bichleg tavij amaa hodolgodog nevtruulegt orsniigoo ooriigoo bi duulchin iym bna gej bodchihson nuhor bishuu ene chin.

Avatar

Зочин 2019-10-29 202.126.89.85

Өөрсдийнхөө нэр төрийг сурталчилах, хийсэн киноноосоо ашиг олох гэж л… ярилцсан байна…

Avatar

booyka 2019-10-29 202.170.80.25

аливаа нийгэмд бид ярилцахгүй бол хүн сармагчин болно… ШАМПЕНЗИ МИНЬ

Avatar

zochin 2019-10-29 202.170.80.25

аливаа нийгэмд бид ярилцахгүй бол хүн сармагчин болно…ШАМПЕНЗИ минь

Avatar

zochin 2019-10-29 202.170.80.25

kinog ashig oloh gj hiideg bolhoos zugeer chamd uz geed hiigeed ugch bgaa yum bish erguu har malaa ene chin olon hunii nur ih huch hudulmur oyunii buteel ed hurungu bdg yum muu haltaraa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж