Б.Амархүүд хоёр жилийн ял оноов

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Б.Амархүүд хоёр жилийн ял оноов

Б.Амархүүд хоёр жилийн ял оноов

НЭМЭЛТ:

Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тэрбээр шүүх хуралд Н.Намжилцогт, Ц.Туяа гэх хоёр өмгөөлөгчтэй оролцсон аж. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн ял оноолоо. Шүүх хурлын үеэр Б.Амархүү гэмшиж байгаагаа илэрхийлж, нулимс дуслуулсан юм. Шүүх хурлын шийдвэрийг  шүүгч түүндуншиж танилцууллаа. Тодруулбал, 2019 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт НҮБ-ын 1971 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцод багтсан дельта-9 агууламж бүхий өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны есдүгээр сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Романа Ресиденс хотхоны 704 тоот гэртээ мансууруулах бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 0.5 гр жинтэй “шавар” гэх нэршилтэй бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь эд мөрийн баримтаар тогтоосон. Иймээс шүүгдэгч Б.Амархүүг худалдаалах зорилгогүйгээр мансууруулах бодис хадгалсан гэмт хэргийг үйлдсэн учраас нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэсэн юм.


НЭМЭЛТ: 14:00 ЦАГ

Яг одоо Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал эхэлж байна.


ДУУЧИН Б.АМАРХҮҮГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан. Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл Б.Амархүүд холбогдох  шүүх хурал өнөөдөр /2019.10.29/ 14.00 цагт эхлэх юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
21
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж