Йемений зөрчил мөргөлдөөнд хохирсон энгийн иргэдийг эмчлэх гэрээний дагуу Йордан шархатсан хүмүүсийг хүлээн авсаар байна. Гэтэл өчигдөр /IX.6/ Йеменээс хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 266 шархатсан хүнийг Йорданд авчирсан нь эмнэлгүүдийн ачааллыг хүндрүүлжээ. Йорданы тал эдгээр хүмүүсийг Аден хотын 10 хувийн эмнэлэгт хуваарилан эмчилгээг эхлүүлсэн байна. Шархатсан хүмүүсийн олонх нь тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэнд өртөж, сумны шарх авчээ.
Йемений зөрчил мөргөлдөөнд хохирсон энгийн иргэдийг авч эмчлэх гэрээг өнгөрсөн наймдугаар сард Йорданы талтай байгуулжээ. Одоогоор Йорданд Йемений иргэдийг эмчилсэн зардал нийт таван сая ам.долларт хүрээд байгаа аж.
Йордан улс нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэлд нэгдэн Йемений шийт босогчдын эсрэг агаарын довтолгоонд оролцож буй. Йемений зөрчил мөргөлдөөний хөлд 4500 гаруй хүн амь үрэгдээд байгааг НҮБ мэдээлжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse