Алт ба ам.доллар дэлхийг аврах уу, хямраах уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Алт ба ам.доллар дэлхийг аврах уу, хямраах уу?

Алт ба ам.доллар дэлхийг аврах уу, хямраах уу?

Унц алтны ханш энэ 2019 онд дунджаар 1402 ам.доллар, ирэх 2020 онд 1537 ам.доллар байхыг дунд хугацааны төлөвөөр тооцоолжээ. Энэ нь унц алтны ханш энэ онд 1351 ам.долларт байна гэх урьдчилсан тооцооллоос илүү үзүүлэлт аж. Алтны ханш энэ оны турш дунджаар унц нь 1375 ам.долларт хэлбэлзэж байв.

АЛТ

Алт нь хөрөнгө оруулахад аюулгүй бүтээгдэхүүнд тооцогддог. Унц алтны ханш өнгөрсөн есдүгээр сард 1557 ам.долларт хүрсэн нь сүүлийн зургаан жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт байв.  “Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулж, олон улсын эдийн засгийн төлөв доройтож, геополитикийн зөрчил нэмэгдсэн зэрэг нь алтны ханшид нөлөөлсөн” гэж “ANZ” банкны шинжээч Даниель Хайнэс хэлжээ. АНУ болон Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн нь олон улсын эдийн засагт савлагаа үүсгэжээ. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ энэ онд хоёр удаа бууруулж, эдийн засгийн өсөлтөө хадгалахыг хичээснээр бусад томоохон банкнууд ижил арга хэмжээ авчээ. Хүүг бууруулснаар хатуу валютын ханшаа барих боломжийг бий болгож, хөрөнгө оруулагчдыг илүүтэй татдаг байна.  Улмаар төв банкнуудын алтны нөөц тогтвортойгоор өсч, хувийн бэлэн мөнгөний урсгал алтанд суурилсан валют солилцооны санд төвлөрдөг аж. Хэрэв банкнуудын алт худалдан авалтаа үргэлжлүүлсээр байвал ойрын хугацаанд шар металлын ханш 1600 ам.долларт хүрнэ гэж “LBBW” банкны шинжээч Фрэнк Шалленбэргер мэдэгджээ. Харин мөнгөний ханш энэ онд унц нь 16,24 ам.доллар байх бол ирэх 2020 онд 18,13 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Алтны хамгийн том хэрэглэгч Ази тивд хэрэгцээнээс шалтгаалаад шар металлын ханш харьцангуй өндөр байна.

АМ.ДОЛЛАР

Дэлхийн эдийн засаг удааширч байна. Өмнөх хямралын үеүдэд хурдацтай хөгжиж буй эдийн засгууд дэлхийн эдийн засгийг сэргэхэд тусалсаар ирсэн. Харин энэ удаа ам.долларын ханш чангарсан нь нөхцөл байдлыг өөрчилж байна. Дэлхийн эдийн засаг удааширсныг дагаад АНУ-ын эдийн засаг суларч эхэлсэн дохио үзүүлэх болсноор хөрөнгө оруулагчид мөнгөө өсгөх газруудыг эрэлхийлж эхэлжээ. Өмнөд Солонгос, Бразиль, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнууд ч хөрөнгө оруулахад эрсдэлтэй. 10 жилийн өмнөх санхүүгийн хямралын үед Хятад улс нь дэлхийн эдийн засгийн өсөлтөөр хангаж байв. Хятад улс байхгүй бол дэлхийн эдийн засгийн өсөлт 2009 онд сөрөг гарах байсныг АНУ-ын төв банкны стратеги судлаач Дэвид Хаунэр онцлон мэдэгджээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөж, Хятадын эдийн засаг ч удааширч эхэлсэн аж. Ам.долларын ханш өндөр байгаа нөхцөлд бусад хөгжиж буй орнууд урагш гарч, дэлхийн хямралаас сэргийлэхэд хүндрэлтэй. Хөгжиж буй орнууд нь ам.доллароор зээл авдаг ба энэ нь өрийг улам үнэтэй болгож байна. Ам.долларын ханш суларснаар эдийн засгууд илүү хурдан өсч, дэлхийн эдийн засгийг өсөлтийн хямралаас гаргаж мэдэх юм. АНУ, Европын хөгжингүй орнууд хэт доод түвшний бодлогын хүү нь ямар өсөлтийг өдөөхгүй гэж санаа зовниж байна. АНУ-ын эдийн засаг өрсөлдөгчдөөсөө илүү хурдан тэлж байгаа ч өсөлт нь удаан байна. Ам.долларын ханш өндөр байгаа нь дэлхийн зах зээл дээр америк бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулж байгааг Ардчилсан намын нэр дэвшигч Элизабет Уоррэн мэдэгджээ. Ам.долларын ханш энэ онд өрсөлдөгч зургаан орны валютаас дөнгөж 1,6 хувиар илүү байв. Гэхдээ хөгжиж буй зах зээлд илүү өөр дүр зураг ажиглагдаж байна. Ам.долларын ханш энэ он гарсаар Энэтхэгийн рүпийн эсрэг 1,9 хувь, Бразилийн реалийн эсрэг 4,1 хувь, Өмнөд Солонгосын воны эсрэг 5,5 хувиар өссөн байна.

Эх сурвалж: CNN, Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж