Гар утсанд маань өдөр болгон сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай, угаарын аюулаас урьдчилсан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг ирдэг болжээ. Хэдхэн хоногийн өмнө гал түлэхээс айж суусан гэр хорооллын иргэд галаа зөв түлж сурсан уу, ямартай ч угаартсан гэх иргэдийн дуудлага буурсныг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэх болсон.
Улаанбаатарын гамшиг болсон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлэн хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон тогтоол гаргаж, нийтээрээ сайжруулсан түлш хэрэглэх шийдвэр гаргасан юм. Гэвч, сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлснээс хойш олон хүн, угаартаж, амь насаа алдсан тохиолдол гарсан. Тиймээс мэргэжилтнүүд зуухны битүүмжлэлээ сайжруулах, яндангаа хөөлөх, сайжруулсан түлшийг зөв түлэх тухай сурталчилгаа, мэдээллийг мессежээр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, зурагт хуудсаар иргэдэд хүргэсээр байгаа билээ. Энэхүү зөвлөмжийг иргэд хэрхэн мөрдөж байгааг, сайжруулсан түлшийг зөв түлж буй эсэхийг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн VIII хороог зорьсон юм. Биднийг 19.00 цагийн үед тус хороонд очиход айлууд дөнгөж галласан бололтой яндангаас нь шингэн саарал утаа суунаглаж байв. Нарийн гудамжны төгсөлд байх хашааны хаалгыг тогшвол арав гаруй насны нэгэн хүү гарч ирэв. Удалгүй, араас нь нэгэн хөгшин гарч ирж, бидэнд ярилцлага өгөхийг дуртайяа зөвшөөрсөн юм. Түүнийг С.Үржин гэдэг бөгөөд Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суугаад 15 жил болж байгаа гэнэ. Тэрбээр сайжруулсан түлшний зөвлөмжийг сайн хэрэгжүүлж байгаагаа дуулгаад, хөрш айлууддаа энэ талаар давхар сануулдаг тухай ч ярив. С.Үржин энд 15 жил амьдрахдаа хөрш айлаа яндангаа хөөлөхийг анх удаа харсан нь энэ жил аж.
САЙЖРУУЛСАН ТҮЛШ АЙЛУУДЫГ АЖИЛСАГ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙНА
-Сайжруулсан түлш зөв түлэх тухай зөвлөмжийг та хэр авч байна. Уг зөвлөмжийн дагуу галаа зөв галлаж чадаж байна уу?
-Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх талаар зурагтаар байнга мэдээлэл өгч байна лээ. Тэр зөвлөмжийн дагуу галаа түлдэг. Бас хажуу хавийнхандаа ч сануулдаг.
-Зөвлөмжийг мөрдөх болон сайжруулсан түлшийг ашиглахад ямар асуудал байна вэ?
-Мод их ордог юм байна. Ноцож байгаа үедээ их сайхан илчтэй байдаг ч цог гэх юм үлддэггүй болохоор дахиж модоор галлах шаардлагатай юм билээ. Бас үнэртэй болохоор нь галлахдаа, үнс авахдаа маск байнга хэрэглэж байгаа.






-Угаартах вий гэсэн айдас байдаг уу?
-Зуухныхаа дээр байнга ус байлгаж ууршуулдаг. Усны уур угаарыг багасгадаг юм. Бас галлах болгондоо үнсээ сулладаг болохоор угаартахын завдалгүй ноцоод дуусдаг. Угаартах явдал гарч байгаа нь буруу галласантай холбоотой байх. Зөв галлахгүй л бол мод, нүүрс түлсэн ч угаартана шүү дээ. Дээр үед зуухныхаа хавхлагийг хааснаас болоод нүүрс, малын хөрөнд угаартах тохиолдол олон гардаг байсан.
Манай хүүгийнх төслийн зуух хэрэглэдэг. Төслийн зуухтай сайжруулсан түлш их сайн зохицдог юм билээ. Төслийн зуухтай айл зөв журмаар нь галлахад угаартана гэж санаа зоволтгүй юм байна. Эмээ нь төслийн зуух авах гэтэл тэтгэврийн надад үнэтэй тусаад байгаа. Зах дээр төслийн зуух 250 мянган төгрөгөөс 500 мянган төгрөгийн үнэтэй байна лээ. Төслийн зуухыг тэтгэврийн хүмүүст тохирсон үнээр зарвал их зүгээр байна.
-Танай энэ хавийн айлууд яндангаа хэр хөөлж байна вэ?
-Айлууд яндангаа долоо хоноод л хөөлдөг болсон. Манай хөрш хашааны айл амралтын өдөр яндангаа хөөлж байгаа харагдсан. Би энэ хашаанд 15 жил амьдарч байна. Гэтэл хөрш хашааны айлаа яндангаа хөөлж байхыг ердөө харж байгаагүй. Хүүгийн, манай хоёр ойр ойрхон яндангаа хөөлдөг. Дээр үед айлууд яндангаа ойр ойрхон хөөлдөг байсан шүү дээ. Сүүлийн үед хөөлөхөө бараг больчихсон болохоос. Хөдөөний айлууд унины модонд төмөр тор хадаж байгаад яндангаа хөөлдөг. Энд ямар тийм юм байх биш. Эмээ нь яндандаа чулуу хийж байгаад өнхрүүлээд хөөлж байна. Хөөлөхгүй удвал том том хөө гэрийн бүрээс дээр унаад түлэхээр юм билээ. Сайжруулсан түлш айлуудыг ажилсаг байхыг л шаардаж байна даа.
-Та яндангаа хэд хоноод хөөлж байна вэ. Сайжруулсан түлш хэрэглэхээс өмнө хэд хоноод яндангаа хөөлдөг байсан бэ?
-Би тав хоноод яндангаа хөөлж байгаа. Өнгөрсөн жил түүхий нүүрс хэрэглэдэг байхдаа бараг 20 хонож байж яндангаа хөөлдөг. Одоо яндан дотроо чулуу хийж байгаад өнхрүүлээд хөөлж байна.
ГАЛЛАХ БҮРТЭЭ ҮНСИЙГ НЬ СУЛЛАЖ, ГУРАВ ХОНООД ЯНДАНГАА ХӨӨЛЖ БАЙГАА
С.Үржин эмээгийн хүү Б.Эрдэнэбатаас сайжруулсан түлшийг хэрхэн ашиглаж байгааг асуухад дараах хариултыг өгсөн юм.
-Манайх "дөл" зуух хэрэглэдэг. Нэг уут сайжруулсан шүлшийг манайх хоёр хоног хэрэглэж байгаа. Өглөө болон үдээс хойш галладаг. Сайжруулсан түлш илчтэй, утаа багатай юм байна. Хар л даа, /гэрийхээ яндангаас гарч буй утаа руу заав/ түүхий нүүрс түлэхэд ийм тунгалаг утаа гардаггүй шүү дээ. Харин хөө ихтэй болохоор ойр ойрхон яндангаа хөөлөх шаардлагатай юм билээ. Манайх гурав хоноод яндангаа хөөлж байгаа. Бас үнс их гардаг болохоор галлах бүртээ үнсийг нь сулладаг. Үнсийг нь дор бүр нь суллаад, яндангаа ойр ойрхон хөөлөөд, зуухаа дүүртэл сайжруулсан түлш хийхгүй байхад угаартана гэсэн асуудал байхгүй юм байна.
Unseer ni amisgalah ni dee 2019-10-29 122.201.21.123
Uns ih gardag geheer ter uns ni hiiseed bugdeeree unseer l amisgalah ni dee. Umnu ni utaagaar amisgalaad horddog baisan bol odoo unseer + + + sonin unertei hort bodisoor ni amisgalaad bas hordoh ni
О 2019-10-29 192.82.78.1
Утаагүй хотыг бий болгож байгаа манай гэр хорооллынхон түм бум наслаг
Зочин 2019-10-29 202.131.227.178
одоо сүржигнээд яахав дээ: хөөлж л байсан хөөлсөөр байх болно. хэн гэдэг тэнэг нь хөөлөхгүй галлаад үхсэн юм. үхсэн нь хөөлсөн л байж таараа. тэрийг нь мэдэж л байсан. бурууг олох амархан.
Zochin 2019-10-29 202.126.88.213
Huitreegui bhad l utaagui saihan bna gd bairnii ulsuud l yriad bh shig. Utaa ihseheer ta nar ch bas ter tolgoi uvtguj dotor muuhairuulaad bga uneriig ni uursduu mederne dee ugaasaa. Tgd daraa ni magtaarai naad tulshee. Ger horoollinhniig huuguud bga humuus chadaltai bairtai humuus yahav uursduu holdood bairaa avaad ch boltugai nuu dee.
Зочин 2019-10-29 192.82.68.97
chavka tulburtei yariltslaga ugj
зочин 2019-10-29 139.5.216.227
яндангаа хөөлж байна уу гээд өдөр шөнөжингөө тасралтгүй хараад сууж байдаг юм байхдаа. яндангаа хөөлвөл зүгээр шүү гээд сайхан сэтгэлээр ганц удаа ч болов хэлж үзсэн болов уу энэ чавганц
Матархан миньдээ 2019-10-29 211.36.157.41
Чи шээс минь ямар гутамшигтай юм хорвоогийн тоосийг хөдөлгөж явдаг болдоо? Ийм "чавганц"аас дор юм сэтгэж амьдардаг чааваасдаа! 139.5.216.227ip тай юм байна чааваас. Зургийг нь олж хардаг ч юмуу? Лол
Тэнэгт хариу бичив 2019-10-29 66.181.161.105
Эргүү мал минь чиний төлөө чиний үр хүүхдийн төлөө. Өөрийнхөө амь насны төлөө хүн ингэж анхаарал хандуулж байна. Тэр айлд нь гал гарвал хажууд айл ч өртөх магадлалтай
Зочин 2019-10-29 49.0.213.33
Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг атал хөршийгөө ар хударгаар нь матаж суухдаа яадаг балай чавганц вэ
зочин 2019-10-29 139.5.216.227
хүний мөсгүй тэнэг чавганц
Bold o 2019-10-29 223.38.18.122
3 honogt yamdangaa hooldog tulsh bol arai heterhii hoo tortog gargsj bn .4 honog hoolohgui bol ugaardaj uhne gesen bn daa ..Tavan tolgoi tulshniihen oorsdoo helj chadahgui ene emeegeer 3n honood yandangaa hooloh heregtei .mod iheer orno. unsee bainga avch bai gej heluulj bn oilgov uu humuusee
Зочин 2019-10-29 192.82.65.224
Манайхан залхуу арчаагүйдээ л угаартаж байгааг энэ эмээгийн яриа нотолж байна даа. Нээрээ л дээр үед айлууд яндангийн хөөчлүүр гээд урт модны үзүүрт нь таар шуудай нтр уячихсан яндангаа хөөлдөг байсан.
nastan 2019-10-29 203.217.139.225
nastai xvn baij yarij helj baigaa ni gej avah yum bhgvi. Ail yandangaa huuknu uu baina uu zaawal envvdn haragdaj ch estoi bish tenegtehiimaa
Зочин 2019-10-29 202.126.88.213
Хүний муу хүнд амархан харагддым доо. Хүнд муугаа үзүүлэхгүй л яв.
Ganaa 2019-10-29 103.57.93.158
Bodit bdliig l helj bn. Archaagui bgag ni shuud ingeed helj bh heregtei. Ami nasand ni l tustai bh
unen 2019-10-29 122.201.22.160
arai baga h***
иргэн 2019-10-29 202.21.100.210
чи хаанахын эргүү тэнэг дагз вэ
Зочин 2019-10-29 66.181.161.24
юугаа хуцаад байгаа мал вэ
Зочин 2019-10-29 202.126.88.38
Утаа багасахад гэр хорооллын айлуудын хүчин зүтгэл их байгаа та нарт баяр хүргье. Нийслэлд амьдарч байгаа бүх хүн бие биенээ хүндлэх хэрэгтэй шүү дээ. Хүүхдийн ханиад энэ жил харьцангуй бага байгаа нь үр дүнгээ өгч байнаа гэсэн үг .
Bold o 2019-10-29 223.38.18.201
Muujruulsan tulsh bn daa
Мнгрууд 2019-10-29 202.55.188.92
Утааны 25 орчим хувь Машин, 8-10 хувь Станцын утаа энэ нилээд 33 хуюв багцаа. Нийт утааны 3/2 буюу 66 хувь гэр хороололоос гарч байгаа үүний 50 хувийг алга болгон гэдэг нь нийт дүнгийн 3/1 л гэсэн үг ш дээ. Эмээлт СХД БЗД г.м захуудаар утаа гарч байгаа нь айлууд + дүүргийнхэн ажлаа хийхгүй байна гэсэн үг. Тэгээд сайжруулаад явж байхад улстөржих гээд ядчих юмаа
Зочин 2019-10-29 202.179.27.232
МАШИНЫ УТАА 25% ХҮРЭХГҮЙ ЭЭ АРАЙ БАГА БАЙСАН. 10-15% БАЙСАН САНАГДАНА.
Ganaa 2019-10-29 103.57.93.158
Hurnee. Nydend haragddaggyi yum
Төслийн зуух 2019-10-29 103.111.68.3
Эмээ яагаад төслийн зуухнаас авч чадаагүй байна, үнэгүй өгж байсан биздээ.
Эмээд нэгийг өгчөөж сайжруулсан түлшнийхээн
Зочин 2019-10-29 59.153.114.194
unegui taraagaagui shde.,
Зочин 2019-10-29 27.123.213.62
Улаагбаатарын утаа буураагүй ээ. Худлаа гэвэл эмээлтийн хөтөлөөс хараарай
Түвшин 2019-10-29 202.179.27.213
Өмнө жил утаанаас зугтдаг байлаа. Харин энэ жил утаа харахын тулд янз бүрийн газар очих хэрэгтэй болсон байна. Өмнө нь утааг харахын тулд заавал эмээлтийн хөтөл очих хэрэг байсан билүү… Улаанбаатарын утаа багассаан…
Зочин 2019-10-29 202.126.88.213
Ха ха. Яг яг.
Ganaa 2019-10-29 103.57.93.158
Er ni zun ch bsn uniar manan gj yum bdg. Bas 1.5 saya hunii amidral butsalj bui yamar ch hot alsaas tegj haragddag yum.
Зочин 2019-10-29 202.21.124.134
Утаа буураагүй. Чи хотоос гарч хөдөө рүүгээ яваа.
Зочин 2019-10-29 66.181.181.112
Утааны эсрэг тэмцэж буй гэр хорооллынхондоо баярлалаа.
Хог 2019-10-29 64.119.22.25
Ямаан дээр тэмээний гарз гэж үнэтэй сайжруулсан түлш авна дээр нь мод авна.Үнс их элч муутай
eej 2019-10-29 46.242.13.115
uns ih gardag bol hogiig n hurdan achij bhgui bol geriin aoluud hognd daragdah n dee
Зочин 2019-10-29 66.181.160.52
тэгээд нийтээрээ түүхий нүүрс түэл гэх гээд байгаа юм уу
;iub 2019-10-29 122.201.22.160
utrd
хотын иргэн 2019-10-29 66.181.166.226
тэгвэл тэгээд түүхий нүүрсээ түлээд баганууртаа очиж амьдралдаа хэн ч чамайг хотод амьдар гэж гуйгаагүй штээ. Хот хүрээ гэдэг бол нэг нэгнээ хүндэлж, нэгэндээ хор хѳнѳѳл учруулахгүй байхийг хэлнэ.
z 2019-10-29 103.26.194.23
hodoo ruugaa z**l daa.utaan door chini say dorvon zuun myngan hun amisgalj bna
Yag 2019-10-29 202.126.88.189
Unen sh tee. Yandangaa huuluhgui bol hamar n nusaar duursen tamirchin guij bgatai adil bish uu?
Zochin 2019-10-29 202.4.248.65
Айлуудаас гарч байгаа тэр их үнс бас хөө. Шахмал түлш нүүрстэй харьцуулахад үнс бас хөө ихтэй юм байна. Ил задгай асгаад байвал хйисээд хотын агаар бас л бохирдоно. Нийслэл одоо айлуудын үнс хөөг яахыг шийдэх хэрэгтэй.
Ganaa 2019-10-29 103.57.93.158
Agaart degdeh bsn yum chin tunaad uldej bga ni ter shu dee. Hogoo oorsdoo hayahgyi bas turiin gar harahuu te? Turiin omnoos dulaatsaad bnu gu yu ooroo?
Зочин 2019-10-29 202.55.191.130
МАН-ын ойрын хэдэн жилд хийсэн ганц гайгүй ажил нь энэ сайжруулсан түлш байлаа. Үнэхээр утаа багассан гэдэг нь хаана ч тодорхой байна. Одоо харин хот руу ордог хэсгүүдэд элдэв нүүрс оруулж ирж байгаа эсэхэд хатуу хяналт тавих ёстой.
зүгээр зочин 2019-10-29 103.14.38.86
Эмээгийн хэлж байгаа яг үнэн биш үү? Хүн нүүрсэнд модонд ч л адилхан угаартана хэрвээ буруу галлах юм бол. 11 сар удахгүй гарлаа тэгэхэд урьд урьдын жилүүдэд байгаагүй тунгалаг агаартай хамаагүй өөр байна шүү муу хот минь
Зочин 2019-10-29 103.229.123.228
Хүйтрээгүй байна.Наад үгээ 12-р сард 1-р сард хэл
Zochin 2019-10-29 122.201.22.160
Odoo dugneh boloogui. Huitreegui bn