Хичээлдээ явна гээд гэрээсээ гарсан 23 настай эмэгтэй алга болжээ | News.MN

Хичээлдээ явна гээд гэрээсээ гарсан 23 настай эмэгтэй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Хичээлдээ явна гээд гэрээсээ гарсан 23 настай эмэгтэй алга болжээ

Хичээлдээ явна гээд гэрээсээ гарсан 23 настай эмэгтэй алга болжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л  энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болжээ. Тодруулбал  Л нь  “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн 07.00 цагт гараад эргэж ирээгүй байна.  Мөн өдөр аймгийн  Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй учир  “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт  энэ сарын 25-ны өдөр гаргажээ.   Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22  хүн 26-ны өдрөөс эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар  хүртэл есөн  км-т явганаар, “Ховд” голд 1,5-2 метрийн гүнд гурван  удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй аж. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

 

Э.БУРАМ 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-29 49.0.213.33

Эмс охидыг ангуучилдаг цуврал а******н бий болжээ

Avatar

Зочин 2019-10-29 66.181.169.70

hobdin salbar syrgyyli bayanulgiid bainaa

Avatar

zochin 2019-10-29 66.181.161.75

Ene Buram setguulch ees Asuugaach.23nastai ohin bsan gene.Esvel ohin nasaa udeheer yavsan ym bolov uu.

Avatar

Зочин 2019-10-29 49.0.213.33

Харин тийм "23-тай эмэгтэй" гэж бичих ёстой, нас бие гүйцсэн үржлийн насны хүнийг охин мохин гэж пялдаганаж тэхэгтэхдээ яахав

Avatar

нананн 2019-10-29 202.9.43.233

энэ эргүү э.бурам /яасан тэнэг юманд ямар ч гоё нэр өгсөн юм бэ дээ/ ховд их сургуулийг БӨ-ийн өлгий суманд байдаг гэж өөрөө итгээд байгаа юм байх даа. сэтгэцийн эмнэлэгт очиж үзүүлмээр юм байна даа. цаг алдвал аюултай юм бичих *л байна шүү

Avatar

Админ Хэрэглэгч 2019-10-29 124.158.107.71

Э.Бурам гэх мэдээ бичсэн нөхөр 23 настай эмэгтэйг охин гэж мэддэг юм байна. Монгол үгийг хэрэглэж сурах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж