Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болжээ. Тодруулбал Л нь “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн 07.00 цагт гараад эргэж ирээгүй байна. Мөн өдөр аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй учир “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 25-ны өдөр гаргажээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22 хүн 26-ны өдрөөс эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар хүртэл есөн км-т явганаар, “Ховд” голд 1,5-2 метрийн гүнд гурван удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй аж. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ