Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

76:1

МАН-ын "бурхи"

МАН-ын "бурхи"

"NEWS" агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг. Энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг онцолж байна.


УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2000  оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй 19 жил УИХ-ын гишүүнээр,  нийтдээ таван удаа парламентад сонгогдож ажиллаж байна. 2006 онд Гадаад хэргийн сайд, 2007 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, өдгөө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа тэрбээр парламентын цөөхөн “бурхи”-уудын нэг. Монголын улс төрийн хар хайрцаг гэж хэлж болохуйц  туршлага түүнд бий.

1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр төгсч, ажлын гараагаа Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн реакцид эдийн засагчаас эхлүүлжээ. Ингээд 1993 он хүртэл Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга, Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 1993 оноос улстөрчийн гараагаа Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр эхлүүлж, улс төрийн намтраа эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга, бүлгийн дарга, сайд гээд улс төрийн өндөр албан тушаал бүрийг хашжээ. Түүнийг  Л.Энэбиш гуай улс төр рүү чиглүүлсэн гэдэг.

Улстөрд байх энэ урт хугацаанд тэр ерөнхийдөө алтан дундаж л байсан.  УИХ-д хамгийн олон сонгогдсон хэрнээ Н.Энхболдод өөрийн гэсэн тодотгол үгүй. Гэвч албан тушаал дээр чимээгүйхэн сууж байгаад оччихдог "авъяастай" нэгэн.  Улс төрд удаан явсныг ургийн модоо ч төлжүүлж чадсан.  Учир нь,  түүний хүү нь БНХАУ-д консул, хүргэн нь БНСУ-д Элчин сайдын зөвлөх хийж байна. Мөн худ А.Цогцэцэгээ тухайн үед Эрүүл мэндийн сайд болгосон гэх ярианд нэр холбогдож явсан нэгэн

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд улстөрчийн хувьд лидер биш, арын эгнээний улстөрч. Хурдгүй,  зөөлөн характертай, гэхдээ амбицтай.

2017 оны намар Ж.Эрдэнэбатын  Засгийн газар огцрохын эсрэг байсан. Гэхдээ  У.Хүрэлсүхийн засагт Батлан хамгаалахын сайд болсныхоо дараа М.Энхболдоосоо урвасан. Энэ салбарыг Н.Энхболд сайд толгойлоод үндсэндээ хоёр жил болж байна. Харамсалтай нь, түүний үед эр цэргийн алба хаахаар гэрээсээ мордсон цэрэг амиа алдсан явдал цөөнгүй гарсан.

Түүний ХОМ-ийг  сонирхвол, өнгөрсөн онд 32 сая төгрөгийн орлого олсноо мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн хувьд 2017 онд 217 сая төгрөг, 2018 онд 254 сая төгрөг олжээ.  906 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой, 51 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. Түүнчлэн 149 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan,Patrol маркийн машинтай, 12 сая төгрөгийн үнэт эдлэл, 380 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын намтар: 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль

1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр

1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль

1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн реакцид эдийн засагч

1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга

1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал

1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх

1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

ШАГНАЛ:

2001 онд Алтангадас одон

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ

Англи, Орос

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж