Их ТУЛААНЫ өмнөх нам гүм | News.MN

Их ТУЛААНЫ өмнөх нам гүм

Их ТУЛААНЫ өмнөх нам гүм

Их ТУЛААНЫ өмнөх нам гүм

Улс төр нэг  нам гүм.  Хэзээ хэн тийрэн болж түйрэн тавихыг хэлэхэд эрт.  Юутай ч энэ нам гүмийн цаана их шуурга шуурч мэдэхээр тавгүй, бүгд айдас, хүйдэстэй.

  УИХ-ын ээлжит бус сонгуулийн өмнөхөн цагаан захтнуудын баривчилгаа ширүүсдэг нь гэм биш зан.  Энэ удаад МАН-ынхан МАН-ынхантайгаа халз үзэхэд бэлтгэж байна. Дээр нь Ерөнхийлөгч эрх баригчдын эсрэг баруун солгойгүй сум тавьж эхэлсний нэг  бай нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болж таарав. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэхүү мэдээллийг няцаасан ч АТГ баталсан. Тэгэхээр түүнийг  АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл үнэндээ, Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө Төрийн тэргүүний зүгээс МАН-ынханд тэр тусмаа  У.Хүрэлсүхэд өгч буй сануулга. Үүний өмнө Б.Батзоригийн хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай прокурорын газраас мэдээлэл цацсан юм.  Товчхондоо, нааш нь татвал Үндсэн хууль тойрсон, цаашилбал УИХ-ын 2020, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн зодоон жам ёсоороо эхэлжээ гэсэн үг.

   Өнгөрөгч Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг баталсан. Уг тогтоолд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг ирэх арваннэгдүгээр сарын 11-ээр товлоод байгаа билээ. Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчтэй холбоотой заалтууд орж ирэхээр болсон учраас Төрийн тэргүүн нумаа нуухгүйгээр сумаа тавьж байгаа нь энэ. Д.Тогтохсүрэнгийн араас АТГ-д дуудагдах, Б.Батзоригийн дараагаар шүүхэд очих  хүмүүсийн нэрсийг бараг л жагсаачихсан суугаа биз.

  Өнгөрсөн жилүүдэд зөвхөн өөр хоорондоо үзэлцсэн МАН-ынхан дунд  Ерөнхийлөгчийн шидсэн энэ мэт өгөөшийг үмхээд авах хүмүүс цөөнгүй. Нэн ялангуяа өөрийг нь жаран тэрбумын дуулианаар бүлгийн даргын суудлаас нь авч хаясан Д.Хаянхярваад өвөртөлж яваа өс хонзон байгаа нь лав.

Энэ асуудал өндөр авах юм бол Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаас нь огцруулах хүч гадна талдаа, хүсэл  сонирхол дотор талдаа бий. Нам, төрөө авлигачдаас цэвэрлэнэ гэж амлалт өгсөн нь Ардын намын дарга өөрөө.  Тэгэхээр МАН-ын бүлэг бүрэн эрхийн хугацаандаа гурван даргын нүүр үзэж мэдэхээр улс төр эвгүйтэж байна.

Саарал жагсаалтаар далимдуулж 60 тэрбумынхныг намнах, сайжруулсан түлшээр Засгийн газрыг унагаах сонирхол МАН-ын албан бус хоёр бүлэгт бий. Гэвч, одоогоор албан бус бүлгүүд ажиглалтын байдалтай, Ерөнхийлөгч баруун зүүнгүй довтолгоонд ороход бэлэн болжээ.

  Эрх баригчид эвтэй бол хүчтэй болно. Гэвч, одоогоор М.Энхболд ч, У.Хүрэлсүх ч эвлэрэх хүсэлгүй байх шиг.  Тэд эв нэгдэлгүй байвал Ерөнхийлөгч мөрөөдлөө биелүүлэхэд ашигтай. Энэ талаас нь харвал  МАН-ын хагарал Монголын зовлон болж мэдэхээр байна.

МАН-ын тогооны хэрүүл үндсэндээ төрийн хямрал болсон.  Цувж яваа барыг барьж идэх дэндүү амархан.  Тиймээс УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын бүлгийн гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх прокурорын хүсэлт ар араасаа цуварна. Ийм  тооцоотойгоор Ерөнхийлөгч улс төрийн нүүдэл хийж байна. Яг л өнөөдрийн сүр сүлдгүй болчихсон Ардчилсан намыг гурван жилийн өмнө гудамжинд гаргасан шигээ. Гурван жилийн өмнө  Ерөнхийлөгч УИХ-ын сул гишүүн байсан бол өдгөө  АТГ, прокурорыг атгасан шүдтэй арслан болсон.

УИХ-д 35 кноптой засгийн эрхийг барьж байсан Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар үсгүй болтлоо арчигдахад хүрсэн нь дотоодын эх захгүй хямрал, эрх мэдлийн төлөөх зодоон байсан.

Оффшорчин, мүүнчин, хар тамхичин гээд Х.Баттулгын зохиосон пи-ар АН-ыг гудамжинд гаргасан бол Ардчилсан нам Х.Баттулгыг Монголын Ерөнхийлөгч болгож өгсөн юм. Гэвч, гудамжинд гарсан сөрөг хүчний дотоодын хэрүүл тэмцэл нь дуусаагүйг Н.Алтанхуягийн явуулж буй акциас харчихаж болно. 

Тэгэхээр УИХ-ын 2020 оны сонгуулиар Ардын нам ялагдсан ч дотоод талцал зогсохгүй нь тодорхой. Жаран тэрбумчин, ЖДҮчин, тендерчин, хүчингийн хэрэгтэн, гомо гээд МАН-д бүтэн нэртэй хүн алга. Аль, аль намд бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдэхгүй байх тусмаа Ерөнхийлөгчид хожоотой. Ардчилсан намын нэр хүндийг шавартай хутгасан сценарийн дагуу Ардын намыг шалбааг болгох сонирхол Ерөнхийлөгчид маш их бий.  Ингэж байж л Х.Баттулга "мөнхийн" Ерөнхийлөгч болно.  Ерөнхийлөгчийн засаглал гэх түүний хүсэл бодитойгоор хэрэгжих боломж нээлттэй үлдэнэ. Энэ боломжийг бодит болгохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацааж, УИХ-ын 2020 оны сонгуулийг "жонхууруулах"-ыг тэр хүсч байгаа.  Үнэгүй бяслаг хавханд байдгийг тооцоолоогүй, Үндсэн хуулийн бус аргаар хууль, шүүхийн гол эрх мэдлээ Ерөнхийлөгчид аваачаад өгчихсөн МАН-ын хувьд хохь нь гэхээс яалтай.  Харин, Монголын заяа их гэдэгсэн.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-29 202.131.245.243

Шийдээд ирсэн ардчилсан гамингуудыг Ширмэн бөмбөгөөр сөнөөе!

Дүрэмгүй муу, сайн ардчилсан гамингуудыг Дөтийн замаар нь тонилгоё!

Avatar

Уншигч 2019-10-29 203.91.119.147

Энэ Eagle, News чинь элбэгдоржийх биз дээ?! Элбэг өвгөн сэтгүүлчийн гарыг нь барьж байгаад бичүүлсэн гэмээр уншигдаж байна.

Avatar

mgl 2019-10-29 202.179.11.230

Хүрэлсүхээ одоо цавчих хэрэгтэй. Танай нам элдвийн хог шаараар дүүрсэн. Ард түмэнд хэдий чинээ хулгайч авилгачийг цавчина төдий чинээ таалагдана. АН дууссан. МАХН худлаа амлалт өгч байгааг ард түмэн мэднэ. Энэ амлалтаасаа болоод унана. Цэвэрлэгээгээ хийчихвэл танай нам ялна шүү.

Avatar

зочин 2019-10-29 192.82.64.190

Их мөрөөдөж, горьдоод хэрэггүй дээ. Мөөмнүүд чинь хавдчихна. Ард түмэн та нарыг их сайн мэддэг болсон. Горьдсоны гарз. Хэн нь ч гарахгүй.

Avatar

Suren 2019-10-29 109.70.100.18

У.Хүрэлсүхээ Та өөрийн 1 тэрбум 700 сая төгрөгний хадгаламжаа хэрхэн баялаг бүтээж, ажилтан удирдаж, татвар төлж олсон туршлага тайлангаа ард түмэн бидэндээ тайлбарлах цаг ирсэн. Ирээдүйн залуус бид сонсмоор байна. Нөгөө Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг ч үүнтэй бас хамаатай байх.

Avatar

Ард 2019-10-29 202.126.88.200

Ашгүй Монгол ялах нь гарцаагүй боллоо. Монгол ялж байвал болоо.

Avatar

ХУУЛЬЧ 2019-10-29 192.82.64.190

БОДИТ БАЙДАЛ ЙИМ ШҮҮ ДЭЭ,,,,,,,??? ЕР НЬ ЗАСАГЛАЛЫН АГУУЛГЫГ ТОГТООЖ НЭГ ТАЛД ГАРАХ НЬ ЗӨВ ДӨӨ ,,,,,,ХЭДИЙ БОЛТОЛ ,,,ХЭРҮҮЛ ӨШ ХОНЗОН ,АВИЛГА, ,,АРХИДАЛТ,,, НУТАГРАХАЛТ,,,НАМЧИРХАЛТ ,,УЛС ТӨРЖИЛТ ,ЗЭРЭГ БУЗРААР МОНГОЛЧУУДАА АМЬДРУУЛАХ ЮМ БЭ ,,,,,ГАДНЫ ХҮМҮҮС ,,,,,ХОЕР МОНГОЛ НИЙЛЭХЭЭР ХЭРЭЛДЭДЭГ,,,,, ГУРВАН МОНГОЛ НИЙЛЭХЭЭР ЗОДОЛДОДОГ ГЭЖ БИДНИЙ ТУХАЙ ЯРЬДАГ ЮМ ,,,,,ГАШУУНЧ ГЭСЭН БИДНИЙ АРАНШИНГ ЯАЯ ДАА,,,,,,,,????

Avatar

Авилагчид 2019-10-29 103.111.68.3

Авилагчидыг байх ёстой газар нь явуулж шудрага байвал үр дүн нь юмаа

Avatar

Toimch 2019-10-29 218.153.140.18

MAN xurdan Noxoi Batzorig Bushrelt Undarmaa 2 oo prokuroroor oruulaad xurdan tatuulaad shiidvel evchin ni xurdan edgerne… Gexdee dan MAN boloxgyi AN … kontess, Erdenetiin luivariin gol xyn Erdenebat … NDaatgal Erdene 2 iig tsug ATG egch baij tulaand orno …

Avatar

Зочин 2019-10-29 73.92.12.67

Нямсурэн ч Жээнкогийн " Замын зураг " – ийг нь л бичдэг болж дээ. Гашуун ч гэсэн унэн уг монголд одоогийн байдлаар энэ л байна. Дээр нь нэмэгдээд Наамбарваан гээд хулгайч холоос Жээнко руу суулээ шарваад зогсож байгаа. Залуу улс терч нэртэй Жээнкогийн нохдууд резервэд байгаа. МАН – ын " хегшин тегцгууд" Мие шигээ амархан енхреед егне гэдгийг КГБ аль эрт тооцоолцон байгаа….. Гэцуу дээ

Avatar

Иргэн 2019-10-29 202.126.88.138

Монгол төрийн толгойд дандаа эвгүй гарууд л сандайлждээ?! Явж явж М.Энхболд дарга чинь л гайгүй хүн шиг байгаамаа?!

Avatar

Зочин 2019-10-29 103.9.89.18

Хэрээ хэрээнийхээ харыг дуудна гэгчээр идэж уугаагүй, урваж, хахуульд автаагүй улс төрчид Монгол байна уу

Avatar

ЗОЧИН 2019-10-29 192.82.65.120

Элбэг худалчийн сайт, сэтгүүлч Э.Нямсүрэн гэгч хүүхэн

Avatar

Зочин 2019-10-29 202.131.245.243

тарвагын ээлжит яс хаялт уу, Ж. Нямсүрэн гуай?

Avatar

Зочин 2019-10-29 202.55.188.92

БУРХАН МИНЬ ГЭЖ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨДӨӨ ТААРСАН ОРК ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛЖ ДЭЭ!!! НЭГ ТЭРЭГНИЙ ХОЁР ДУГУЙ

Avatar

Зочин 2019-10-29 66.181.187.120

АН дахиж гарч ирэхгvй л бол бусад нь хэн ч байсан яахав ээ!! Еронхийлогч менхийн болсон ч яахав!! Бурханаас гуйх юм АН л биш шvv!!!

Avatar

ШУДАРГА 2019-10-29 183.81.171.2

ХАХА ЧИ Ч ДЭЭ ХӨЛСНИЙ МУУ БИЧЭЭЧ,,,

Avatar

irgen 2019-10-29 59.153.114.16

Durtai dukh ve

Avatar

Зочин 2019-10-29 192.82.69.77

Монгол терийн гамшиг Элбэгдорж гэгч хаачсан бэ?!!

Avatar

ЗОЧИН 2019-10-29 192.82.65.120

Нямсүрэн гэгч сэтгүүлчид Элбэгээ хэдийг өгдөг юм бол доо. Ядмагхан л сэтгүүлч шиг.

Avatar

Зочин 2019-10-29 202.21.117.2

Түрээсийн орон сууцны талаарх мэдээлэл авахыг хүсвэл 99073955 дугаарлуу холбогдоно уу.

Avatar

Сүхээ 2019-10-29 103.57.92.119

Монголчууд хэзээ ч М.Энхболдтой эвлэрэхгүй уучлахгүй. Хүрэлсүхтэй хамт байж урд зүгийн зээ М.Энхболдыг шийтгэх МАФ-г ялах болно.

Avatar

Зочин 2019-10-29 202.21.108.76

Та одоо болтол үлгэрт нь итгэсээр яваа юмуу, Хүүк чинь Миеэгээс илүү Хятадчилах бодлогоор ажиллаад байгааг мэдрэхгүй байна уу?

Avatar

zochin 2019-10-29 203.217.139.225

ongiroo shulga jaal Selem ergvvleed ongirch yawahad nuguu dooshoo harsan otsgor ni yahuu dee Tvgjildene oilgomjtoi sh de. Jenko Xvrelsvxiig zvgeer l zajlahgvi zalgina. Estoi Xoxi ni l geye dee

Avatar

Зочин 2019-10-29 66.181.184.35

ЭНЭ ЗАСАГ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСС АМ САЙТАЙ БАЙГАА ХАРИН ТЭРИХ ХУРАЛ ННЬ ХӨӨН ХЭЛЦЭХ ХУГАЦАА ЗӨРЧЛИЙН ХУУЛИУДАА ЯАРАЛТАЙЗАСАЖ САЙЖИРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЗУРАМНЫ АХ ЭНЭ ХУУЛИУДААР АРД ТҮМНЭЭ ДАРАМТЛАХ САНААТАЙ ХИЙСЭН ХУУЛЬ ШҮҮ ДЭЭ АН Г ДАХИН ГАРНА ГЭЭД БҮХ ТОЙРГОО ХУУВААЖ АВААД АДАГ СҮҮЛД НЬ ТҮҮХИЙН ХОГ БОЛООД ҮЛДЛЭЭ МАН УГААСАА ДОТРООСОО ЦЭВЭРЛГЭЭ ХИЙЖ БАЙДАГ АМЬД ОРГАНИЗМ ЛУГАА МАН САЙЖИРНА АА САНАА ЧИЛЭЭЛТГҮЙ

Avatar

Иргэн Равдан 2019-10-29 64.119.25.124

Энэ Засгийн газар явахаа байлаа.Эртхэн шиг огцруулах нь Монголын ард түмэнд өлзийтэй.Учир нь сайжруулсан нэртэй хорыг иргэддээ туршиж амийг нь хохироолоо, сааралд оруулж эдийн засгаа унагаалаа, ЖДҮчид авилгачдыг дийлсэнгүй учир Хүрэлсүх ОГЦОР

Avatar

Зочин 2019-10-29 103.212.116.213

Хүрэлсүх Баттулгад бөлдөгдүүлсэн. Худлаа инээгээд хажууд нь амьтан болоод сууж байна. Тэр МАН-г алсан Одоо 20 оны сонгуульд мөн унанан. Баттулгаас үхэтлээ айдаг энэ бага дарга мөн МАН-ын хар тахал Нямдоржид төмсөгдүүлсэн. Нэр цэвэр хүн биш л дээ хөөрхий. Идсэн уусан, ЖДҮ, казино, Тусгаар тогтнолын ордны мөнгөнөөс хуссан зэргийг нь тэд сайн мэднэ. хөдөлгөхгүй ээ.

Avatar

шоогоо 2019-10-29 66.181.160.52

Баттулга оросуудад өрөөсөн төм сөгөө базуулсан, нөгөө т****г ийг нь сингапурын баян хятадууд тас базчихсан. Чухам л шүдгүй арслан чинь батлага болчихсон

Avatar

Зочин 2019-10-29 202.21.108.76

Ерөнхийлөгч, Миеэгийнхэн, Хүүкийнхэн, АН ынхан гээд 4 талаас алалдаад байждээ, Миеэ, Хүүк 2 эвлэрэхгүй ээ. Хүүк одоохондоо л оодорч байгаагаас биш МАН ынхан ихэнхи нь Миеэг дагана.

Avatar

иргэн 2019-10-29 192.82.66.152

Яая гэхэвдээ Хүрэлсүхээ хохь чинь болж байгаа чинь энэ.Хууль бусаар гарч ирсэн хүмүүс хууль бусаар л төгсөнө.Баттулга Хүрэлсүх 2-лаа баяртай болно.Баттулга шүдтэй арслан болох нь юу л бол.Хамгийн их төрийн мөнгөөр тоглосон хүн.Яг зүгээр үлдэж харагдаач.Огцлортол нь тэмцэх хүн зөндөөн байна энэ 2-г.УИХ-н гишүүдэд нялзаах шаардалагагүй.Энэ 2 ахнгалттай л төрөөр тоглосон одоо толгойг нь хаг цохих цаг нь ирсэн.Төр төмөр нүүрээ харлуулах нь удахгүй

Avatar

Зочин 2019-10-29 202.131.243.190

battulga hen be Chinges haanii suns bish bz

Avatar

Зочин 2019-10-29 192.82.70.253

хүрэлсүхийн арчаагүй байдал намынх нь үнэ цэнэтэй тэнцүү болно доо, тэр нэг бичлэг байдаг гэж яриал байгаа

Avatar

Зочин 2019-10-29 103.111.68.3

ЗА ЭНЭ 2 НАЙДВАРУУД МААНЬ МАНАН-Д ХУДАЛДАГДСАН ЮМ БОЛОВ УУ? ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ЭЭ??? ТАРВАГА, МИЙЁО ОВОГТ , СБУЗАРЫГ ХАМСААТАНУУДЫНХАН ХАМТ ААЗААР АВАХААС НААШ ЮУЧ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ.

Avatar

Болат 2019-10-29 202.179.25.11

Нэгдүгээрт Монгол улс цаазын ялгүй. Хоёрдугаарт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж