Жэк Ма Америкийн боксчин Мэйведерийг тулаанд дууджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Жэк Ма Америкийн боксчин Мэйведерийг тулаанд дууджээ

Жэк Ма Америкийн боксчин Мэйведерийг тулаанд дууджээ

Алибаба группыг үүсгэн байгуулагч, Азийн хамгийн баян эрчүүдийн нэг Жэк Ма мэргэжлийн боксын домог Мэйведерийг тулаанд дуудаж буй бичлэг цахим сүлжээнд цацагджээ. Филиппиний боксчин Мэнни Пакьяо өчигдөр /2019.10.27/ өөрийн твиттер хуудастаа Хятадын тэрбумтан Жэк Магийн хамт америк боксчныг тулаанд дуудаж буй бичлэгээ нийтэлсэн байна.

Энэхүү дүрс бичлэгт Пакьяо “Флоид Мэйведер, хэрвээ чи жинхэнэ тулаан хиймээр байвал надтай тулалд. Харин зүгээр л үзүүлбэр үзүүлэхийг хүсч байвал миний найз Жак Ма чамд анхаарал тавих болно" гэхэд Жэк Ма “Би бэлэн. Хэзээ ч, хаана ч Мэннигийн баг бэлэн байна” гэж хэлсэн байна.

Жэк Ма өнгөрсөн сард Алибаба группийн ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгсөн бол Мэнни Пакьяо боксын дэвжээнээс бууж, Филиппиний парламентын гишүүн болсон юм.

Пакьяо, Мэйведер нар анх 2015 онд рингэн дээр учирч байсан. Тэдний тулаан зууны шилдэг тулаан хэмээх нэр алдар хүртсэн. Тулаанд Мэйведер ялалт байгуулж, түүнээс хойш Пакьяо хоёр дахь удаагаа тулалдах саналыг Мейведерт тавьсаар байгаа юм. Харин Жэк Магийн хувьд тулааны спортын шүтэн бишрэгч бөгөөд Жэт Лигийн бүтээсэн богино хэмжээний кинонд тай чи мастерын дүр бүтээсэн байдаг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж