Баавгайд зориулсан байрыг Приморьед байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Баавгайд зориулсан байрыг Приморьед байгуулжээ

Баавгайд зориулсан байрыг Приморьед байгуулжээ

Алс Дорнодын Приморийн Кипарисово тосгонд баавгайд зориулсан байрыг барьсан нь Орост анх удаа ажээ. Гэхдээ энэ байр нь хүний гар дээр байсан баавгайнд зориулагдсан хэмээн "Садгород" амьтны хүрээлэнгийн захирал Алена Асновина РИА Новости-д хэллээ.

Энэ байрыг барих тухай яриа нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж байгаад одоо ажил хэрэг болж байгаа нь энэ ажээ. Нутгийн иргэд өнчирч хоцорсон бамбаруушийг гаршуулан тэжээх тохиолдол их биш ч тохиолддлог байна. Харин ингэж гаршсан бамбаруушийг томорч бие гүйцсэн хойно нь гэрт байлгах нь аюулгүй байдал талаасаа төвөгтэй болдог учраас гаршсан баавгайнуудыг байлгах байр барих яриа үүсэхэд хүргэжээ.

“Гаршсан баавгай байгальд гарсан ч зэрлэг баавгайтай харьцуулахад хоолоо олж идэх зөн нь буурсан байдаг. Ийм баавгай манай хүрээлэнд долоо байна” хэмээн Алена Асновина хэллээ. Баавгайн “асрамжийн” газарт зориулан иргэдийн дунд хандивын аян зохион байгуулсан бөгөөд иргэдээс 350 орчим мянган рубль цуглажээ. Иргэдээс гадна аялал жуулчлалын нэг компани 100 ямнга, “Садгород” хүрээнлэн 600 мянган рубль зарцуулан асрамжийн газрыг барьжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж