Москва-Петербургийн шинэ хурдны замын төлбөр 1300-2000 орчим рубль байх ажээ | News.MN

Москва-Петербургийн шинэ хурдны замын төлбөр 1300-2000 орчим рубль байх ажээ

Хуучирсан мэдээ: 2019.10.29-нд нийтлэгдсэн

Москва-Петербургийн шинэ хурдны замын төлбөр 1300-2000 орчим рубль байх ажээ

Москва-Петербургийн шинэ хурдны замын төлбөр 1300-2000 орчим рубль байх ажээ

Москва-Санкт Петербургийг холбосон хурдны шинэ замын тариф хэд байх талаар ид хэлэлцээ хийж байна хэмээн төрийн өмчийн "Автодор" компани мэдээлсэн байна.

М-11 трасс хэмээн нэрлэж буй энэ зам нь суудлын хөнгөн тэрэгт зориулагдсан зам юм. Замын тарицын сүлжээг хараахан эцэслээгүй ч Москвагаас Санкт-Петербург хүрэх төлбөр 1300-2000 орчим рубль байх магадлалтай байгаа ажээ.

Москвагаас Тверь ороход 870 рубль, Тверээс Петербург ороход 1150 рубль байх урьдчилсан тооцоо байгаа хэмээн “Автодор” мэдээлсэн байна.

Үнийн сүлжээнд нөлөөлөх гол хүчин зүйл замын урт боловч өөр нэг хүчин зүйл нь долоо хоногийн зарим гаригт ачаалал их, бага байдаг гэдгийг мөн харгалзаж байгаа юм.

Шинэ замаар Москвагаас Петербург ороход дунджаар 5,5 цаг зарцуулах юм.

М-11 трассын урт 669 километр бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 15-нд хөдөлгөөний бүрэн нээнэ хэмээн Зам тээврийн дэд сайд Иннокентий Алафинов хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-29 49.0.213.33

Шулан мөлчигч постеулаантнууд юм

Avatar

Зочин 2019-10-29 202.21.117.2

Түрээсийн орон сууцны талаарх мэдээлэл авахыг хүсвэл 99073955 дугаарлуу холбогдоно уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж