Харбин-Владивостокийн агаарын шинэ чиглэл нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.19-нд нийтлэгдсэн

Харбин-Владивостокийн агаарын шинэ чиглэл нээгдлээ

Харбин-Владивостокийн агаарын шинэ чиглэл нээгдлээ

Хятадын Харбин Оросын Владивосток хотын хооронд агаарын шинэ чиглэл нээгдлээ. Хятадын Chengdu Airlines компанийн чиглэл бөгөөд уг компани Хятадад үйлдвэрлэсэн анхны авиалайнер Comac ARJ21-700 хөлгөөр зорчигчдоо тээвэрлэж байгаа нь онцлог юм.

Ингэснээр Оросын Владивостокийн онгоцны буудал Хятадын Comac ARJ21-700 авиалайнерийг хүлээн авсан анхны гадаад орны нисэх буудал боллоо.

Анхны нислэгийг өнгөрсөн Бясба гаригт Владивостокийн онгоцны буудалд ёслол төгөлдөр угтан авсан байна. Харбин-Владивостокийн хооронд Chengdu Airlines компани долоо хоногт хоёр удаа, Даваа, Баасан гаригт ниснэ. Нислэгийн урт нэг цаг 30минут юм.

Chengdu Airlines компани нийтдээ 10 гаруй Comac ARJ21-700 хөлөгтэй юм.

Оросын Алс Дорнод руу Хятадын жуулчдын урсгал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа учраас агаарын нислэгийн компаниуд энэ чиглэлийг ихээхэн сонирхох болжээ. Энэ 2019 онд Владивостокийн олон улсын онгоцны буудал Хятадын гурав дахь агаарын компанийн нислэгийг хүлээн авч байгаа нь Chengdu Airlines юм. Үүнээс өмнө Juneyao Airlines, Beijing Capital Airlines компанийн нислэгийг хүлээн авч эхэлсэн. Энэ гурваас өмнө Хятадын агаарын томоохон тээвэрлэгч China Southern зорчигч тээвэрлэж эхэлсэн, одоо ч үргэлжилж байна хэмээн Владивостокийн Олон улсын онгоцны буудлын захирал Александра Боброва сэтгүүлчдэд хэллээ.

Comac ARJ21-700 хөлөг бол 100 хувь Хятадад үйлдвэрлэгдсэн онгоц бөгөөд 2016 оноос ашиглаж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж