УИХ-ын чуулганы хуралдаанд боорцог идэж байгаад "боов" хочтой болсон гишүүн бол М.Оюунчимэг. Түүнийг УИХ-ын эмэгтэй Батзандан гэх нь бий. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан дээр СЗХ-ны дарга С.Даваасүрэнг шүүмжилж, "Гишүүдийн өрөөгөөр орж уйлж явахаар ажлаа хийх хэрэгтэй"-г сануулсан.
Хариуд нь СЗХ-ны дарга С.Даваасүрэн нүүр номоороо дамжуулан "Хэний өрөөнд8 хэзээ уйлж явсныг баримттай ярих хэрэгтэй"-г гишүүд анхааруулж, хамгийн сүүлд ээжийгээ нас барах үед уйлж байснаа бичжээ. Тэгэхээр М.Оюунчимэг бусдыг гүтгэсэн үү гэдгээ баримт нотолгоотой хэлэх нь зөв байх. УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гэж хэнийг ч гүтгэж доромжлох эрх УИХ-ын ямар ч гишүүнд байхгүй биз.
Б.БАТ
Холбоотой мэдээ