Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв | News.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Соёлын төв өргөөнд болсон баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Хэдийгээр ололт амжилт арвин ч хүн амын төвлөрлийг дагасан агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зэрэг хүндрэл багагүй байгааг тэрээр хэлэв. Эдгээрийг төр, засаг, нийслэл хот, төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, ялангуяа нийслэлчүүд хамтран зүтгэж байж  арилгах учиртайг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар 2019 оны 05 дугаар сарын 15-наас хотод түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгааг хэллээ. “Гэр хорооллыг орон сууцжуулах урт хугацааны бодлого хэрэгжтэл Засгийн газар агаарын бохирдлын эсрэг богино, дунд хугацаанд боломжтой бүх арга хэмжээг авна. Түүхий нүүрснээс татгалзсан шийдвэрээсээ ухрахгүй” гэв.

Цаашид соёл урлагаар дамжуулан ард иргэд, залуучууд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх чиглэлээр цогц бодлого хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей зэргийг ирэх оноос барьж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Амарсайхан илтгэлдээ бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаар дурдаж, үүнд Монгол Улсын Засгийн газар, байгууллага, аж ахуйн нэгж, нийслэлчүүдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.

Тухайлбал Замын цагдаагийн гүүрэн гарц, Сонсголонгийн төмөр, бетон хос гүүр, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд анх удаа усан сан, насос станцуудыг ашиглалтад оруулаад байна. Мөн Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчилж ойрын өдрүүдэд ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.

1639 онд Ширээт цагаан нуурын хөвөө буюу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Өндөр гэгээн Занабазарын даахийг үргээх үед “Өргөө” шар бүсийн орд байгуулснаар нийслэл Улаанбаатар хотын түүх бичигдэж эхэлсэн гэж үздэг. Үүнээс хойш 1778 онд өнөөгийн Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндийд төвхнөх хүртлээ 30 шахам удаа буурь сэлгэн нүүсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-28 202.70.44.116

Хотыг утаанаас зориг гарган салгаж өгч байгаа ЕСайд тань үнэхээр ард түмэн чинь талархаж байнаа…

Avatar

Зочин 2019-10-28 66.181.178.159

ухнын гавьяа биш энержи ресурсын гавьяа. ухна жанхуу гахай 3 саарал жагсаалтад л оруулсан гавьяатай.

Avatar

иргэн 2019-10-28 66.181.180.149

Яасан олон суудал хоосон байнаа

Avatar

Зочин 2019-10-28 66.181.166.127

Нийслэл суудал хоосон байлгаж болох уу?

Avatar

Зочин 2019-10-28 202.9.45.54

bardam amt shaldan guyataa erthen shig ogtserood uguuch.amalsan ajluudaas chini yu ni butevee.hen gedeg avilgalch shudarga yosnii selemnii umnu buhiiv.zugeer l segselzeed bhaas uur shidgui amitan .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж