Төгсөлтийн баярт хос олж чадаагүй залуу мууртайгаа явжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.28-нд нийтлэгдсэн

Төгсөлтийн баярт хос олж чадаагүй залуу мууртайгаа явжээ

Сургуулийн амьдралын хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол төгсөлтийн бүжиг. Түүнийгээ дагаад төгсөлтийн бүжигт хэнтэй явах вэ гэдэг маш том, бас дарамттай асуудал гарч ирдэг.

Сэм Стэйнгард хосоо олж чадаагүйдээ сандрахын эрхэнд нэгэн суут санаа олжээ. Тэр үеэлээ, эсвэл эгчээ бүжгэнд урьсангүй. Тэр муураа урьжээ. Зургийг нь хараад гайхалтай хос гэх үү, эсвэл инээдтэй хос гэх үү гэдгийг шийдэхэд үнэнхүү бэрх аж. Сэмийн ээж Жоаннэ бэрдээ хувцас урлаж, хамгийн үзэсгэлэнтэй байх тал дээр анхаарчээ.

Сэм муур Рүбигээ бас өөр шалтгаанаар сонгожээ. Учир нь залуу үдэшлэг дээр хэт удаан байхыг хүсээгүй аж. Тиймдээ л хүнээс илүү муур сонгосон байх нь. Рүби 10 гаруй жилийн турш Сэмийн гэр бүлийн гишүүн байжээ. Тиймдээ ч Сэм түүнд хайртай бөгөөд нөгөө талаас өөртэй нь нялх хүүхдийн хоолойгоор ярьж, хоол өгч, эрхлүүлдэг болохоор Рүби Сэмд хамгаас илүү хайртай аж.

Рүбиг бяцхан муужгай байхад нь "Рүби мягмар" зоогийн газрын ойролцоогоос олсон байна. Гэр бүлийн гишүүн болсноосоо хойш Рүби Сэмийг сургуульд явахад нь дагаж, хичээлдээ орохоор нь алхаад гэртээ ирдэг, тарахад нь очиж авдаг байжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: ANIMAL TESCUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
72
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж