Хятад улсын иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоожээ | News.MN

Хятад улсын иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоожээ

Хятад улсын иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоожээ

Хятад улсын иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоожээ

Энэ сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах "Жаргалант апартмент" хотхонд Хятад улсын иргэн Хосбаяр гэгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийх гэж байсныг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Алтантуяа, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Цэвэгсүрэн нар зогсоожээ. Цахим сүлжээнд байршуулсан “Өвөр монгол эмч үзлэг, эмчилгээ хийнэ” гэх зарын мөрөөр очиж шалгахад   дээрх иргэн нь бичиг баримтгүйгээс гадна Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй буюу зөвшөөрөлгүй 21 төрлийн 65 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, 48 төрлийн кг, үнэ, хаяг тодорхойгүй тан, талх, үрлэн эмийг ашиглахаар зэхэж байсныг хураан авсан байна.

ЭХ СУРВАЛЖ: INSPECTION.GOV.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-10-28 202.179.27.223

Одоо л нэг эзэнтэй улс шиг болж эмх замбараагүй гадныхныг хянаж байна. Хатуу ч гэсэн нийтийн эрх ашгийн төлөөх зөв зүйлийг дэмжинэ. Хууль хяналт сайн ажлаарай.

Avatar

Зочин 2019-10-28 122.201.24.188

Пээ ямар даам бэ. Муу ч гэсэн бүхэл бүтэн улс шүү дээ. АРай л элэг барьж байна уу. Даварсан хужааг зайлуул.

Avatar

Зочин 2019-10-28 112.72.12.9

ЭНЭ ХУЖААД ҮЗҮҮЛДЭГ ЯМАР Ч МАЛ БАЙХГҮЙ БИЗ

Avatar

Зочин 2019-10-28 122.201.31.230

АА ТЭГЭЭД НЭГЭНД НЬ ХЭДЭН ТӨГРӨГ ӨГӨӨД ХУДАЛ ЦУУ ТАРААЖ АЙМААР МУНДАГ ЭМЧ БАЙНА ГЭЭД ХУДЛАА ЯРИУЛЧИХВАЛ МАНАЙХАН Ч ЦУВААД САЛАХГҮЙ ШӨНӨ ӨДӨРГҮЙ ОЧЕРЛООД ЭХЭЛНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж